Туркийн хөлбөмбөгийн шүүгч зодуулсны улмаас АШТ-ийг зогсоожээ
2023-12-13

Туркэд хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр "Анкарагюжю" клубийн ерөнхийлөгч Фарук Кожа шүүгч Халил Умут Мелерийг зодсон хэрэг гарчээ. Энэ талаарх мэдээллийг Аналоду дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, суперлигийн 15 дахь үеийн тоглолтын дараа Фарук Кожа шүүгч рүү халдаж, хамар руу нь цохиж унагасны дараа багийн бусад төлөөлөгчид нь газар унасан шүүгчийг өшиглөжээ. Клубийн ерөнхийлөгч өөрийнх нь тоглогчийг тоглолтоос хассанд ихээхэн уурсаж, ийнхүү шүүгчийн биед халдсан байна. 

 

Улмаар шүүгчийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд цагдаагийн хамгаалалт гаргаж, харин түүний биед халдсан клубийн ерөнхийлөгч болон өөр хоёр хүнийг баривчилжээ. Улмаар энэ хэрэг гарсны улмаас бүхий л лигийн тоглолтуудыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Аналоду гэж юу юм бол? Дамжуулсан гэдэг нь ямар утгатай юм бол? Жаахан тодорхой бичиж чадахгүй юм байх даа? Ер нь зөв орчуулсан уу? Харахаар хамар руу биш, хацар руу нь цохисон байх юм?
2023-12-15