Беларусийн иргэн Ерөнхийлөгчөө доромжилсон хэргээр ял сонсов
2023-12-13

Беларусьт үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө хязгаарлагдмал байдгийн дээр иргэд олон нийтийн сүлжээнд Ерөнхийлөгч болон эрх баригчдыг гутаан доромжилсон хэрэгт буруутгагдан ял сонсох тохиолдолд олонтаа гардаг. 

 

Энэ удаад, Александр Лукашенког доромжилсон хэрэгт Брестийн оршин суугч Владимир Лукьянчук буруутгагдаж, жирийн дэглэмтэй хорих ангид нэг жилийн хугацаанд ял эдлэхээр болжээ. "Берасцейская вясна" сонины мэдээлснээр, 2023 оны есдүгээр сард Владимир Телеграм суваг дээр сэтгэгдэл үлдээхдээ Лукашенког "хоосон чалчигч" хэмээсэн нь хэрэгт татагдах үндэслэл болсон байна. 

 

Беларусьт эрх баригчдын төлөөллийг доромжилсон хэргээр эрүүгийн хэрэг үүсгэх тохиолдол байнга гардаг. Хамгийн сүүлд гэхэд Сморгоини хотын 57 настай эмч цахим сүлжээнд Лукашенког "Улс оронд терроризм, геноцид үйлдсэн, эзлэн түрэмгийлэл ч хийж байсан" хэмээн бичснийхээ төлөө зургаан жилийн хорих ял сонссон юм.

 

Мөн "өөдгүй амьтан эрх мэдэлтэйгээ зууралдаж байна"  гэж Лукашенкогийн талаар пост оруулсан 67 настай эр нэг жилийн хорих ял, энэ оны есдүгээр сард 63 настай хөгжлийн бэрхшээлтэй иргэн 2021 онд Лукашенкогийн талаарх постонд сэтгэгдэл үлдээснээсээ болж нэг жил, гурван сарын ял сонсож байсан гэх зэргээр сүүлийн үед гэхэд л 10 гаруй хэрэг гарч байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Elvis Dody:
I'm sure I am not the only one who knows the most reliable Recovery Agency. I see a lot of recommendations online and it’s already obvious there are bad eggs online who will only add to your mystery. The best thing that happened to me this month is coming across a reliable Recovery Agency. Geo Coordinates Hacker, a professional hacker and private investigator. I had invested $97,000 into a cryptocurrency platform that turned out to be a scam and I had no idea how to get back my money until someone recommended me to Geo Coordinates Hacker. I contacted them, and they were able to recover everything from these scammers without breaking a sweat. I’m truly grateful and I’m sharing this out there with everyone. You might have been involved in a romance scam, or fake cryptocurrency investment, and you wish to get back your money, then you need to contact Geo Coordinates Hacker too. Don’t let anyone get away with your hard-earned money. This is their Email Address: (geocoordinateshacker@proton.me.) (geovcoordinateshacker@gmail.com)
2023-12-14
Болд:
Белорусд Ерөнхийлөгчөө хоосон чалчигч гэж хэлснийх нь төлөө яллаж байдаг.Соци-ийн үед манайд ч гэсэн ийм л байсан. Гэтэл манайд одоо ямар байгаа билээ. Ардчилал бидэнд үнэхээр их үнэ цэнэтэй юм өгч дээ.Бид харин хэтэрүүлж АНАРХИЗМ руу яваад байгаа шүү
2023-12-13