Болгарын нийслэл Софи хотод байх Зөвлөлтийн дайчдын хөшөөг буулгах ажил эхэлжээ. Эхний ээлжинд буу барьсан цэргийн гарыг тайрах ажлыг гүйцэтгэж байгаа гэж Болгарын үндэсний телевиз мэдээлсэн байна.
Софи хотноо байх Зөвлөлтийн дайчдын хөшөөг буулгах шийдвэрийг Софи мужийн захиргааны тэргүүн Вяра Тодева гаргажээ. Хөшөө нурах аюултай болсон тул буулгахаар болсон гэж Софи хотын захиргаа мэдэгдсэн байна.
Софи хотод байх хамгийн өндөр хүрэл баримлыг буулгасны дараа сэргээн засварлаж, Социалист урлагийн музейд шилжүүлэх аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |