Байден: Израил энгийн палестинчуудын аюулгүй байдлыг хангах ёстой
2023-12-13

Палестины хэт даврагч ХАМАС бүлэглэлтэй тэмцэх шаардлагатай байгаа ч энгийн палестинчуудын аюулгүй байдлыг Израил хангах үүрэгтэй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ. Тэрбээр Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй Цагаан ордонд уулзсаныхаа дараа хэвлэлийн бага хурал хийлгэх үеэрээ ийнхүү мэдэгдсэнийг Ройтерс дамжуулсан байна. 

 

Түүний өгүүлснээр, "энгийн палестинчуудын аюулгүй байдалд ихээхэн санаа зовниж байгаагаа" АНУ Израилын талд илэрхийлсэн гэнэ. Мөн Газын зурвас дахь энгийн иргэдийн амь нас хохирохгүй байх тал дээр Израилын цэргүүд анхаарах ёстой, ХАМАС -ыг мөшгших нь Израил энгийн палестинчуудын өмнө хүлээх үүргийг багасгах ёсгүй гэж Байден мэдэгджээ. 

 

Энд дуулгахад, 10 дугаар сарын долооны өдөр ХАМАС бүлэглэл Израил руу гэнэт халдсанаар энэ хоёр талын хооронд дайн дэгдсэн юм. ХАМАС-ын халдлагын дараа Израил ХАМАС-т дайн зарлаж, Газын зурвасыг агаараас бөмбөгдөж эхэлсэн бол 10 дугаар сарын сүүлээр хуурай замын цэргийн ажиллагаа явуулсны улмаас энгийн иргэд олноор амиа алдсаар байна. Израилын тал ХАМАС-ын алан хядагчид энгийн иргэдийн дунд нуугдаж байгаа гэж мэдэгдэн, эмнэлэг, дүрвэгчдийн хуаранд ч цохилт өгсний улмаас амиа алдсан палестинчуудын тоо 18 мянгыг даваад байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Elvis Dody:
I'm sure I am not the only one who knows the most reliable Recovery Agency. I see a lot of recommendations online and it’s already obvious there are bad eggs online who will only add to your mystery. The best thing that happened to me this month is coming across a reliable Recovery Agency. Geo Coordinates Hacker, a professional hacker and private investigator. I had invested $97,000 into a cryptocurrency platform that turned out to be a scam and I had no idea how to get back my money until someone recommended me to Geo Coordinates Hacker. I contacted them, and they were able to recover everything from these scammers without breaking a sweat. I’m truly grateful and I’m sharing this out there with everyone. You might have been involved in a romance scam, or fake cryptocurrency investment, and you wish to get back your money, then you need to contact Geo Coordinates Hacker too. Don’t let anyone get away with your hard-earned money. This is their Email Address: (geocoordinateshacker@proton.me.) (geovcoordinateshacker@gmail.com)
2023-12-14