"Шатахуун өгсөнгүй" гэх шалтгаанаар түгээгчийн биед халдсан залууг шалгаж байна

Цагдаагийн байгууллагад 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 20.15 цагт Сонгинохайрхан дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх станцын орчимд “Бусдад зодуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

 

 

Тус шатахуун түгээх станцын түгээгч эмэгтэй дугаарлан зогсож буй жолооч нарт "Шатахуун дууссан учраас түгээлтээ зогсоож байгаа" талаар хэлсэн байна. Гэтэл дараалалд байсан тээврийн хэрэгслийн жолооч, 29 настай эрэгтэй "бензин өгсөнгүй" гэх шалтгаанаар түгээгчийн биед халдаж, түлхэн унагажээ. Уг үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

 

Хохирогч эмэгтэйн биед гэмтэл учирсан эсэхэд шинжилгээний байгууллагад шинжээч томилсон бөгөөд одоогоор шинжилгээний дүгнэлт гараагүй байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Irgen:
Tugeegch ygaad ter hun ruu dairsan bee. Nogoo hun dairah ued ni ooroosoo tulhsen bna.
2023-12-14
SEXSDI80955877
2023-12-13
irgen:
bvdvvleg medrel muutai soelgyi huduunuus irj suurishsan iim maluudiig husuu nutag zaah heregtei.hyitend gadaaajil hiij bui emegtei hyniig daanch teneg bnaa
2023-12-13
Ганбаатар сайдын оронд энгийн түгээгчийг
2023-12-12
S XN
2023-12-12
Гахай хоншоорт даргын ац:
Буруу хүнээ зодох юм. Түлш тасрахгүй гэж улин хуцаж ард түмнийг мэхэлсэн МАН-ын гахай хоншоорт даргын ац руу нь өшиглөх естой байсан юм.
2023-12-12
Түгээгчид ямар ч буруу байхгүй! Тэр тусмаа эмэгтэй хүнд эрээ гаргах нь эр хүний зан биш!!
2023-12-12
Хүрэлсүх:
МАН аа сайн сонгоод л бай саналаа худалдсан 200к чинь дуусаагүй гэж найдая хахаха....
2023-12-12