Цахилгаан чемодан дээр сууж хөдөлгөөнд оролцсон эмэгтэйг торгожээ

Цахилгаан чемодан дээр сууж хөдөлгөөнд оролцсон эмэгтэйг торгожээ

Шанхай хотын оршин суугч эмэгтэй өөрөө явдаг цахилгаан чемоданаар замын хөдөлгөөнд оролцож яваад саатуулагджээ. Энэ талаарх мэдээллийг AsiaOneсайт дамжуулсан байна.

 

Цахилгаан чемодан дээр суун замын хөдөлгөөнд оролцож явсан эмэгтэйг замын цагдаагийн хоёр ажилтан зогсоож, байцаажээ. Бүсгүй чемодан "унаж" ажилдаа явах нь шилдэг арга гэж тайлбарласан ч энэ нь замын хөдөлгөөний бусад оролцогчдод аюул учруулж байгаа, тээшийг хөдөлгөөнд оролцохдоо ашиглах нь хууль бус гэж цагдаагийнхан өгүүлж, улмаар торгожээ.

 

Хятадын замын хөдөлгөөний журамд зааснаар өөрөө явдаг цахилгаан чемодан тээврийн хэрэгсэлд хамаарахгүй тул зам дээр ашиглах хориотой байдаг аж. Харин цахилгаан чемоданыг дотор талбай, орон сууцны хорооллын тусгай замуудад ашиглаж болох гэнэ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ямар зам юм бэ? Машин зам уу? Явган хүний зам уу?
2023-12-15
Zamin hudulguund oroltsoj bolihgui
2023-12-14