Бүгд Найрамдах Алтай Улсад -60С хэм хүрч хүйтэрчээ
2023-12-12

Манай улсын баруун аймгуудын нутагтай хил залгаа, ОХУ-ын Бүгд Найрамдах Алтай Улсад урьд өмнө тохиож байгаагүй хүйтэн өдрүүд үргэлжилж байгаа талаар "Моя планета" суваг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Алтай улсын Курай сууринд 12 дугаар сарын 11-ний өдөр эрс хүйтэрч, агаарын хэм хэмжигч төхөөрөмж -55-60С хэмийг зааж байгааг харуулсан дүрс бичлэгийг нутгийн оршин суугчид цахим сүлжээнд нийтэлсэн байна. Харин -60 С хэм хүрсэн талаарх албан ёсны мэдээлэл хараахан гараагүй байгаа юм. 

 

Гэхдээ Оросын ихэнх нутгаар эрс хүйтэрнэ гэдгийг өнгөрсөн долоо хоногт цаг уурчид анхааруулж байв. Тэр дундаа Сибирьт -44С хэм, Якутад -48-56 С хэм хүрч хүйтэрнэ гэдгийг анхааруулж байлаа. Буриадад гэхэд л хэд хэдэн тосгонд хэт хүйтэрсний улмаас дунд сургуулиудын сургалтын ажиллагааг түр зогсоосон бол 12 дугаар сарын 12-ны өдөр Улаан-Үд хотод хоёрдугаар ээлжийн ангиудын хичээлийг цуцалжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Оросын Алтайн бүгд найрамдах улс гэдэг нь Ойродын Амарсанаагийн нутаг юм. Тэнд 60 н мянга орчим ойрод Монголчууд амьдардаг.Бид хэзээ нэгэн цагт Оросуудад алдсан энэ газар нутгаа авах болно
2023-12-13
Ерөөлөөр болог.Мөнх тэнгэрийн хүчин дор монгол улс мандан бадраг
2023-12-13
МӨНХ ТЭНГЭРИЙН САНУУЛГА Монгол бол суу ухаантны өлгий. Ард түмнээрээ Мөнх тэнгэрт ивээгдэж, дээд оюун санааны сангаас мэдээлэл авч амьдардаг улс үндэстэн өөр хаана байв. Монгол хүний орших эс оршихуй нь хүн төрөлхтөний аюулгүй байдалтай салшгүй холбоотой. Яагаад гэвэл хүнийг хүн байлгадаг мөн чанарыг хамгийн ихээр тээж явдаг үнэ цэнэтэй үндэстэн. Тийм ч учраас тэнгэр ямагт ивээдэг хайрладаг юм. Мөн түүний мөнхөд дээдлэгдсэн оршихуй болох эх орноо хамгаалах ёстой. Энэ бүхэнд харшлах өчүүхэн боловч үрийг тарих эрхгүй билээ. Бид эх орноо үнэхээр аюулд оруулжээ гэдгийг ойлгож таньж байна. Их Монголын өвүг дээдэс эзэн биедээ заларч бэхжээд хамгийн түрүүнд мэдэрдэг шаналал нь улс орон нь эзэнгүйдэж, харийн хорон санаатнуудын саварт талхлагдаж өдрөөс өдөрт мөхлийн ирмэгт ойртсоор байгаа явдал. Тэд бидэнд сануулж анхааруулж байна. 2024 оноос бүх тохироо бүрдэж ертөнцийн гал хувьсан бадарч хүн төрөлхтөнд тэнгэрийн их хүч буух нээ. Мөнх тэнгэрийн ивээлт Монгол түмний эсрэг их бага боловч гэм үйлдвээс энэ наснаас эхлэн мөнхийн зовлонд унах болно. Сануулгыг үл тоон тэнгэрийн ташуурт өртвөл хэнд ч аврал байхгүй шүү!! Көк тэнгэрэ мөнкөд ивэхү болтхай !! Ж.ОдХанБаатар
2023-12-12
Ерөөлөөр болог.Мөнх тэнгэрийн хүчин дор монгол улс мандан бадраг