Bizherald: Хоёр монгол гурван солонгос хүний ажлыг хийж чаддаг
2023-12-12

Сүүлийн үед Монгол Улсаас Е9 (мэргэжлийн бус ажилчин) визээр Өмнөд Солонгост ирэх хүмүүсийн тоо нэмэгдсэн, эдгээр хүмүүс хөдөө аж ахуй, мал аж ахуй, загас агнуур зэрэг салбарт ажиллаж болох ч нүүлгэлтийн үйлчилгээний салбарт ажиллах хориотой гэж Өмнөд Солонгосын Хөдөлмөр, ажил эрхлэлтийн яам мэдэгджээ. 

 

Гэхдээ нүүлгэлтийн үйлчилгээг харахад монголчуудгүйгээр энэ салбар цааш явах аргагүй мэт санагдана гэж Bizherald сонин мэдээлсэн байна. Энэ сонины сурвалжлагчтай ярилцсан, нүүлгэлтийн компанийн төлөөлөгчийн өгүүлснээр тус компанийн ажиллах хүчний гуравны нэг нь монголчууд байдаг гэнэ.

 

"Нүүлгэх ажил хүнд учраас манай улсын иргэд тэр бүр ийм ажил хийдэггүй. Харин монголчууд чин сэтгэлээсээ хандаж, ажлаа сайн хийдэг. Тэд хятадуудыг бодвол солонгос хэл хурдан сурахын зэрэгцээ тэд маш бяр чадалтай хүмүүс байдаг. Таван тонны ачааны машин ачихад гурван ачигч эр хэрэгтэй боллоо гэж бодъё. Тэд гурвуулаа солонгос хүн байвал тун хэцүү" хэмээн ярьжээ.

 

Нүүлгэлтийн ажилд монголчуудыг авах сонирхолтой байдаг өөр нэг шалтгаан нь тэд бусад орныхноос илүү солонгосчуудтай адилхан төрхтэй байдаг гэнэ.

 

"Манай компанид гадаадын ажилчид бий. Гэхдээ бид айл нүүлгэх болоход монголчууд, солонгосчуудыг л явуулдаг" хэмээн Инчоны тээврийн компанийн захирал өгүүлсэн байна. Түүнчлэн хоёр монгол гурван солонгос хүний ажлыг хийж чаддаг хэмээжээ.

 

Bizherald сонин цааш бичихдээ, хэдийгээр Монголын хүн ам гурван сая орчим ч Солонгост ажил хийж байгаа монголчуудын тоо 53 мянгад хүрсэн, Монголын хүн амын хоёр хувь нь Өмнөд Солонгост амьдарч байгааг онцолсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
төхх
2023-12-19
hahahaha bid uursduu ingej amidrah uchirtai bhuu. Uchir ni svvliin ved huwtsagaa nehej awaad bvgdeeree idii gj dawalgaalah bolson bnlee bvr bvteen baiguulalt yarih neg shirhegch hvn bhgvi bgaag harhad ergvv garuudaaUIH-g taraagaad dahiad uursud dundaasaa songood ch urdnah hedeesee neg ih yalgarhaargvi hvmvvs garch ireh bhuu bi odoo buuj ugsun
2023-12-14
Биегүй болоод ирцгээнэ
2023-12-14
төхх
Mongolchuudaaraa baharhaj baina geh yumuu haashaa yum
2023-12-14
бусад орныхон гадаадад ажиллахдаа технологийн нууцыг нь мэдэж аваад улсаа хөгжүүлдэг байхад тэнэг монгол эрчүүд үхтлээ ажиллаж өгөөд шал тэнэг бусад орныхон хүнд ажлыг нь хийж нуруу нугасаа гэмтээхгүй ухаантай. хүнд юм өргөх ажил өвдөг нуруунд маш муу
2023-12-14
Биегүй болоод ирцгээнэ
муу улс төрчдийг л дандаа дахин дахин сонгож тэнэгтээд байна шд та нар тэнэгүүд ээ
2023-12-14
төхх
2023-12-14
Батаа:
Бөхчүүд очоод начны мөнгөө хийчихээд ирдэг.
2023-12-13
Xangai:
mongo olood mongoldo ireed butsaad bie emchleed yuuchgvi vldsen xvn bn a
2023-12-13
Зочин:
Нуруу нугасны өвчтэй болох вий.
2023-12-13
төхх
Гадаадууд залхуудаа биш ээ нуруу нугасны гэмтэлтэй болохоосоо айдаг байх аа.Ийм ажил хийгээд хэдэн цаастай болоод монголд ирсэн эдгэшгүй өвчтэй болсон залууг мэдэх юм бна.
2023-12-12
Цөөхүүлээ байж:
Ийм цөөхөн ард түмнээ хайрлахад тийм их мөнгө хэрэггүй л баймаар. Амьдарлын чанарыг дээшлүүлэхэд эхний ээлжинд хийх алхам: ядаж улсаас олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, ганц бие ээж аав, тэтгэвэрийн насныханд маш бага үнэтэй орон сууц барьж өгвөл чадах юм шиг. Дэлгэрсайхан гишүүн нутагтаа м2-г 650 000 төгрөгөөр барьж өгсөн юм чинь төр чадна. ямар мөнгөөр гэж үү -нүүрсэнээс хулгайлж байгаа мөнгөөрөө. цөөхүүлээ байж бие биенээ хайрлахад амьдрал хэт богино шүү дээ. хайрын хариуд хайр ирнэ. хүн бүр чаддаг чаддагаараа яваандаа бие биенээ дэмжих тул гэмт хэрэг багасч эдийн засаг сайжррана.
2023-12-12
муу улс төрчдийг л дандаа дахин дахин сонгож тэнэгтээд байна шд та нар тэнэгүүд ээ
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2023-12-12
Зочин:
Бас архи нэг дахин их уудаг биеэ бодох тухай боддоггүй эв эрүүл сав саруул со яваад эдгэршгүй хүнд өвчтөн болоод ирдэг хатуу үнэн шүү
2023-12-12