Израилын цэргүүд Газын зурвас дахь алан хядагчдын хяналтад байдаг газруудыг самнахын хэрээр ХАМАС бүлэглэлийн дайчид олноор бууж өгч байгаа талаар Израилын Батлан хамгаалахын сайд Йоав Галант мэдэгдсэнийг ТАСС дамжуулжээ.
Газын зурвасын Жебали, Шежай дүүргүүд дэх исламистуудын сүүлчийн тулгуур газрууд руу Израилын хүчин давшилтаа эрчимжүүлж байгаа энэ үед ХАМАС-ын алан хядагчид олноороо бууж өгч байгаа гэж Йоав Галант мэдэгдсэн байна. "Хэт даврагчид сүйрэхэд ойрхон байна. Олноороо бууж өгч байгаа нь үүнийг илтгэнэ. Тэд бункерээс гарч ирээд, зэвсэг, хүнс хангалтгүй байгаа гэж ярьсан" хэмээн Галант мэдэгджээ.
Үүнээс өмнө тэрбээр мэдэгдэл хийхдээ ХАМАс бүлэглэлтэй холбоотой олон мянган дайчин, хэдэн зуун командлагчийг устгасан хэмээн онцолж байв. Түүнчлэн хонгил, цэргийн дэд бүтэц, зэвсгийн агуулах зэрэг ХАМАС-ын дэд бүтцийн объектыг олноор нь устгасан гэж мэдэгдэж байлаа.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |