Хятадын Хуавэй ирэх онд үүрэн холбооны сүлжээнд зориулсан тоног төхөөрөмжийн үйлдвэрийг Францад барих ажлыг эхлдүүлэхээр болжээ. Энэ талаар холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр Ройтерс агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, аюулгүй байдлаа бодолцон Европын орнууд Huawei, ZTE -д үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг ашиглахыг хязгаарлах, хориглох арга хэмжээ авч байгаа ч Huawei компани Европын холбооны улсад үйлдвэр барихаар болжээ.
Huawei компани Страсбургаас холгүйхэн үйлдвэр барих төлөвлөгөөнийхөө талаар 2020 онд л танилцуулж байв. Гэвч цар тахлын улмаас энэ төлөвлөгөө хойшлогдож байжээ. Үйлдвэр барих төсөлд 200 сая еврог зарцуулна гэсэн мэдээлэл гарсан байна. Харин үйлдвэр хэзээ ашиглалтад орох тухай мэдээлэл гараагүй байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |