Тайванийн Зэвсэгт хүчний офицер армийн нисдэг тэргээр Хятад руу зугтахаар төлөвлөж байжээ. Энэ талаар South China Morning Post сонин Тайванийн шүүхээс авсан эх сурвалжтайгаар мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Тайванийн зэвсэгт хүчний офицер Америкт үйлдвэрлэгдсэн CH-47 нисдэг тэргийг хулгайлж, Хятадын Ардын чөлөөлөх армийн онгоц тээвэрлэгч хөлөг онгоц дээр газардахаар төлөвлөж байсан гэнэ. Тэрбээр цэргийн сургуулилалтын үеэр нисдэг тэрэг хулгайлан зугтаж, Хятадын армийн СН-47 онгоц тээвэрлэгч дээр буулгасныхаа төлөө асар их шан харамж авах Хятадын тагнуулын саналыг хүлээн авсан гэж яллах дүгнэлтэд өгүүлжээ.
Нисгэгч наймдугаар сард тагнуул хийсэн хэргээр баривчлагдсан байна. Харин түүнд ямар ял шийтгэл оноох талаарх мэдээлэл тодорхойгүй байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |