Сүүлийн нэг хоногт Тайвань руу Хятадын Ардын чөлөөлөх армийн 20 нисэх аппарат, есөн хөлөг онгоц ойртон ирснийг Тайванийн Зэвсэгт хүчин бүртгэжээ. Энэ талаар Тайванийн Батлан хамгаалах яамны сайт дээр мэдээлжээ.
Тэр дундаа Z-9 нисдэг тэрэг Тайвань арлын агаараас эсэргүүцэн хамгаалахын таних бүсэд нэвтэрсэн байна. Үүний хариуд Тайвань нисэх хүчнээ дайчилж, байг ажиглах зорилгоор газрын пуужингий цогцолборуудыг бэлэн байдалд оруулжээ.
Тайвань 1949 оноос хойш Чан Кайши тэргүүтэй Гоминьданы хүчний үлдсэн хүмүүс энэ арал дээр нүүж ирснээс хойш өөрсдийн гэсэн захиргаатай болсон юм. Тайвань өөрсдийгөө тусгаар улс гэж нэрлэдэг ч дэлхийн олон орон хүлээн зөвшөөрөгүй, түүнчлэн Бээжин энэ улсыг БНХАУ-ын нэг муж гэж үздэг.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |