Йемений эрэг орчимд хөвж явсан Британийн хөлөг онгоц дээр гал гарчээ. Энэ талаарх мэдээллийг Их Британийн Тэнгисийн ажиллагааны хэрэг эрхлэх газар Х сүлжээн дэх хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.
Болсон хэргийн талаар Олон улсын эрэн хайх, аврах албад мэдээлэл авсан, одоогоор экипаж аюулгүй байдалд байгаа гэж Ройтерс мэдээлжээ. Хөлөг онгоцон дээр гал гарах болсон нь Йемений хуситууд пуужингаар цохилт өгснөөс үдэлтэй гэж Америкийн Батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдэгдсэн байна. Йемений хуситуудын хяналтад байдаг нутаг дэвсгэрээс харвасан пуужин Strinda хөлөг онгоцыг оносны улмаас гал гарчээ.
АНУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгчдийн мэдээлснээр, хэрэг болох үед Америкийн Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоц ойрхон байсан тул пуужинд оногдсон хөлөг онгоц руу очиж, тусламж үзүүлсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |