Өсвөр насны сурагчдын дунд явуулсан PISA олон улсын судалгааны дүн саяхан нийтлэгдсэн. Энэ судалгааны дүнгээр сурагчдынх нь сурлага тааруу гарсан орнуудын нэг болох Таиланд үндэсний боловсролын системд шинэчлэл хийхээр болсноо зарлажээ.
PISA судалгаанд Таиландын 15 настай 690 000 сурагч оролцсон байна. Ингээд судалгааны дүнгээс харахад математик, шинжлэх ухаан, унших гэсэн гурван хичээл дээр хүүхдүүдийн сурлагын амжилт буурсан нь тодорхой болжээ. Ийм муу үр дүн үзүүлсний хариуцлагыг урьд өмнөх эрх баригчид үүрэх ёстой гэж Таиландын Ерөнхий сайд Сеттха Тхависин мэдэгдээд, энэ асуудлыг шинэчлэлээр шийднэ хэмээн амласан байна.
Түүнчлэн Таиландын Ерөнхий сайд сурагчдын мэдлэгийг дээшлүүлэх боловсролын шинэчлэлийг хийхийн тулд томоохон компаниудаас ч хөрөнгө санхүүгийн дэмжлэг хүсчээ.
Таиландын боловсролын яамны хэвлэлийн алба мэдэгдэл хийхдээ коронавирусийн цар тахлын үеэр хүүхдүүд цахим сургалтад шилжсэн нь унших болон логик сэтгэлгээнд сөргөөр нөлөөлсөн, энэ алдааг засаж залруулна хэмээн онцолсон байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |