"УБТЗ" ХНН нь 16 000 орчим ажилтантай. Тус байгууллага өндөр ур чадвартай, мэргэшсэн боловсон хүчнээ хадгалах, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор байгууллагын орлого, ашигтай уялдуулж ажиллагсдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлж буй аж.
Энэ хүрээнд Улаанбаатар төмөр зам ХНН-ийн бүх ажилтанд 2023 оны жилийн ажлын үр дүнгийн шагналт цалингийн хэмжээг 200 хувиар тооцон олгохоор болжээ. Цаашид жил бүр инфляцитай уялдуулан цалинг нэмэгдүүлэх юм байна.
Уншиж байна |