Вашингтонд айлчилж буй Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский олны өмнө үг хэлэхдээ Америкийн конгрессыг шүүмжилж, дахин зэвсэг хүссэн талаар ВВС агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Зеленский цэргийн академид үг хэлэх үеэрээ АНУ-ын Конгресс Украинд үзүүлэх тусламжийг саатуулж байгаа гэж шүүмжилсэн байна. Мөн Америкийн эрх баригчдын зүгээс байнга ийм үйлдэл гарч байгааг Оросын эрх баригчид хараад сэтгэл ханамжтай байгаа хэмээн мэдэгджээ.
Түүнчлэн Америкийн эрх баригчдаас их хэмжээний цэргийн тусламж үзүүлэхийг дахин гуйна хэмээн онцолсон байна. Тэр дундаа Украины Зэвсэгт хүчинд нэн шаардлагатай байгаа Патриот зенитийн пуужин, сөнөөгч онгоц, дрон зэргийг Вашингтоноос авна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |