Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа Дорноговь аймагт ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагджээ УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
АНУ Оросоос уран импортлохыг хориглоно
2023-12-12

ОХУ-аас гаралтай, бага баяжуулсан уран импортлохыг хориглох тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим дэмжжээ. Энэ талаар ВВС агентлаг дамжуулсан байна. 

 

Энэ хуулийн төсөлд ОХУ-д үйлдвэрлэсэн эсвэл энэ улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжээс бага баяжуулсан уран импортлохыг 2040 он хүртэл хориглох тухай тусгажээ. Хэдийгээр энэ хуулийн төсөл батлагдсан ч АНУ өөр орнуудаас уран авах боломжгүй, эсвэл Оросоос худалдан авах нь АНУ-ын ашиг сонирхолд нийцэж байгаа гэж үзвэл АНУ-ын Эрчим хүчний сайд Төрийн нарийн бичиг болон Худалдааны сайдтай зөвшилцсөний үндсэн дээр энэ хоригийг цуцлах эрхтэй аж.

 

Энд дуулгахад ОХУ бол АНУ-ыг уранаар хангадаг хамгийн том нийлүүлэгчдийн нэг юм. Энэ онд гэхэд л АНУ Оросоос худалдан авах ураны хэмжээг 2023 оны 10 дугаар сард гурав дахин нэмж, 62,8 сая доллараар 43,25 тонн уран Оросоос худалдан авсан байна.  Оросын хэвлэлүүдэд мэдээлснээр, энэ оны 10 дугаар сард уран худалдан авсан хэмжээ нь хоёр орон ураны худалдаа хийснээс хойших түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн хоёр дахь тохиолдол болж байгаа аж.  АНУ 10 дугаар сард нийтдээ 176 тонн ураныг 300 сая доллараар худалдан авсан байна. Хамгийн их ураныг Их Британиас худалдан авсан бөгөөд энэ улсаас АНУ 98,3 тонн ураныг 177,4 сая доллар төлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
АНУ бусад улсыг хориг тавь гэчхээд өөртөө ашигтай бол Оросоос аваад бгаа юм бна лээ, уранаа ч гэсэн авсаар бна
2023-12-14
Baldan:
Шалихгүй наймаа бна шүү дээ. Зарахгүй байсан ч болох л юм бна
2023-12-13
Казахстаны урааны гол ордууд болон ураан баяжуулах үйлдвэрүүдийн хувьцааны дийлэнх хувийг ОХУ-ын "Росатом" компани худалдан авсан учраас оросууд Казахстаны нэрээр ураан худалдсаар л байх болно!!
2023-12-12