Финланд улс зургаан жил дараалан дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар тодорчээ. Скандинавын энэ улсад аз жаргалын үзүүлэлт өндөр байдаг нь цэвэр агаар, үзэсгэлэнт байгальтай холбоотой гэж Express сонин бичжээ.
Дэлхийн тайлангийн шинжээчдийн баг хамгийн аз жаргалтай улсыг тодруулсан бөгөөд Финланд улс олон жил дараалан энэ жагсаалтыг тэргүүлж байгаа нь байгальтай холбоотой гэж шинжээчид онцолсон байна. Финландын оршин суугчид тус улс ой мод ихтэйд сэтгэл хангалуун байдаг гэж хариулжээ. Үнэхээр ч энэ улс ой модоор баялаг, нутаг дэвсгэрийнх 75 хувь нь ой мод юм. Үзэсгэлэнт байгаль, ой мод ихтэй тул байгальд цагийг өнгөрүүлэх боломж ихтэй байдаг аж.
Түүнчлэн энэ улсад гэмт хэрэг, авлигын түвшин бага байдаг нь иргэд аз жаргалыг мэдрэх гол үзүүлэлт болдог гэнэ. Финландчууд аюулгүй байдалд амьдардаг бол Афганистан, Ливан зэрэг улсын иргэд байнга аюултай нөхцөлд ордог тул хамгийн аз жаргалгүй орнуудын тоонд багтжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |