ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нүүрсний сонсголд гэрчээр дуудагдлаа

Нүүрсний хулгайтай холбоотой нээлттэй сонсголын хоёр дахь шат энэ сарын 18-ны даваа гаригт эхэлнэ. Хоёр дахь шатны сонсголоор Эрдэнэс Тавантолгой ХК-ийн борлуулалт, оффтейк гэрээ зэргээр олны анхаарал татсан асуудлуудын талаар шинжээчдийн дүгнэлтийг сонсоно.
Сонсох сэдвүүд сонирхолтойн дээр гэрчүүд ч анхаарал татаж байна. Тухайлбал, энэ удаагийн сонсголд Ерөнхийлөгч асан Х.Баттулга төмөр замын төслийн асуудлаар гэрчээр дуудагджээ.
Мөн эрх баригч МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ч гэрчээр дуудагдлаа. Тэрбээр
-
Эрдэнэс Тавантолгой ХК-д Тавантолгой ордын Бор тээгийн уурхайн хөрс хуулалт, нүүрс олборлолт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс баяжуулах үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах ажил
-
Хагас коксжсон шахмал түлш гэсэн сэдвүүдээр гэрчийн мэдүүлэг өгөх юм байна.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ