Флоренцид Микеланжелогийн "Нууц өрөө"-г анх удаа жуулчдад зориулан нээжээ. Энэ өрөө нь Медичи капеллын хонгилын давхарт байрладаг гэж МИР24 суваг дамжуулжээ.
Суут зураач хонгилын энэ өрөөнд Ромын пап түүнд оноосон цаазын ялнаас зугтан нуугдаж байсан гэнэ. Амьд гарч чадах эсэхээ мэдэхгүй байсан тэрбээр ирээдүйн зургуудынхаа эскизийг энэ өрөөний ханан дээр зурдаг байжээ. Үүний тулд нүүрс болон улаан шавар ашигладаг байсан аж. Энэ өрөөг 1975 онд барилгыг сэргээн засах ажлын үеэр санамсаргүй олж нээжээ.
Нууцат өрөөг нүүрсний агуулах болгон ашиглаж байсан бөгөөд урт хугацаанд хаалттай байсны эцэст жуулчдын өмнө хаалгаа нээсэн байна. Микеланжелогийн нууцат өрөөнд зочлох дүрэм хатуу, зочдын тоо ч хязгаартай байх гэнэ. Энэ өрөөг үзэх хүсэлтэй хүмүүс 15 минутаас дээш хугацаанд байж болохгүй бөгөөд энэ нь хиймэл гэрэл зураачийн суут бүтээлүүдэд сөргөөр нөлөөлөхөөс хамгаалах зорилготой аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |