МАН-ын бүлэг: Сонгуулийн бүсчилсэн тойргийг бусад намуудтай зөвшилцөхөөр боллоо
2023-12-11

МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар 2024 оны УИХ-ын сонгуулийн тойрог, мандаттай холбоотой асуудлыг хэлэлцэж, Эрчим хүч, УУХҮ-ийн сайд нарын мэдээллийг сонсчээ.

 

 

Хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Сонгуулийн тухай хуулиар 02 дугаар сарын 01-нээс өмнө сонгуулийн тойрог, мандатын тоо, товын талаар УИХ тогтоол гаргах ёстой. Тиймээс сонгуулийн тойргийн асуудлыг одооноос ярих нь зүйтэй.

 

Одоо мөрдөж байгаа Сонгуулийн тухай хуулиар улсын хэмжээнд 76 гишүүний 76 мандаттай, 29 тойрог байгаа. Манай улс нэг хэсэг 76 тойрог, 76 мандаттай байсан. 2020 оны сонгуулиар 29 тойрог, 76 мандаттай орсон.

 

Ирэх сонгуульд ямар тойргоор орох нь чухал. МАН-ын бүлэг энэ асуудлыг хэлэлцээд

 

  1. Улс орноо бодсон, ялангуяа 2019, 2020 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амилуулж чадах

  2. Хот, хөдөөгийн хөгжлийг тэнцвэртэй хангаж, Монгол Улсыг олон төвтэй хөгжил рүү явуулах

  3. Мөнгө, нутаг ус зэрэг сонгуульд нөлөөлдөг нөлөөллийг үгүй болгох тогтолцоо хэрэгтэй гэж үзлээ.

 

Энэ үүднээс сонгуулийн бүсчилсэн тойрог байгуулах асуудлыг судалж, бусад намуудтай зөвшилцөж, саналыг нь авах чиглэлийг УИХ, намын удирдлагуудад өгсөн" гэдгийг мэдээлэв.

 

Мөн тус бүлэг шатахууны хангамжийн асуудлаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатараас мэдээлэл авсан байна. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Шатахууны хангамж нийлүүлэлт, тээвэрлэлттэй холбоотой боловч нөгөө талаасаа манай улсын хэрэглээтэй холбоотой байгааг тайлбарлалаа. Бүлгийн гишүүд нийлүүлэлт, тээвэрлэлтээс гадна дотоод зохион байгуулалттай холбоотой яаралтай арга хэмжээ авахыг Ж.Ганбаатар сайдад чиглэл болгосон" гэв.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Мөнгө, эрх мэдэл, эд хөрөнгөөс өөр юм толойд нь орж ирдэггүй намын томилгоотой одоогийн сайдууд Монгол улсыг сүйрүүлж байна даа. Нүүрсийг өнөөдөр Монголд дизель түлшээр ажилладаг экскаватораар олборлож, дизель түлшээр ажилладаг их даацын машинуудаар тээвэрлэж байна. Энэ нь 1800-1900 оны үеийн технологи шүү дээ. Гэтэл дэлхийн улс орнууд өнөөдөр нүүрсийг цахилгаан экскаватораар олборлож, цахилгаан зүтгүүртэй галт тэрэгээр тээвэрлэж байна шүү дээ. Мөнгө, эд хөрөнгө, эрх мэдлээс өөр юм толгойд нь орж ирдэггүй аль нэг намын томилгоотой одоогийн Ганбаатар мэтийн сайдуудын толгойд шинжлэх ухаан, техник, технологийн орчин үеийн хөгжил, дэвшлийг ашиглах бодол, санаа яаж ч орж ирэх вэ? дээ. Монгол бүхэлдээ бидний нүдэн дээр сүйрч байна. Зэргэлдээх хөрш Орос, Хятад улсууд шинжлэх ухаан, технологи, техникийн гайхамшиийг бүтээж, үсрэнгүй хөгжиж байна. Шинжлэх ухаанаас холдохоор үнэнээс холддог гэсэн мэргэн үг байдаг. Шинжлэх ухаанаас холдсон Монгол улсад өнөөдөр үнэн юм байхгүй болжээ. Бүгд худал. Бүгд худал хуурмагаар амьдарч байна. Түй!!!
2023-12-11