Филиппин Хятадад дипломат эсэргүүцэл илэрхийлжээ. Энэ нь Өмнөд Хятадын тэнгист Филиппиний хөлөг онгоцуудын эсрэг БНХАУ-ын эргийн хамгаалалтынхан усан буу ашигласантай холбоотой гэж Филиппиний Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Тересита Даса мэдэгдсэн байна.
Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай хэсэгт хоёр орны хооронд сөргөлдөөнтэй үйл явдал байнга гардаг. Энэ оны наймдугаар сард гэхэд л Хятадын эргийн хамгаалалтын хөлөг онгоц Филиппиний эргийн хамгаалалтын онгоцуудад аюултай зайнд ойртон очиж, улмаар усан буу ашигласан байна. Үүний дараа Хятадын хөлөг онгоцууд 300 метр урттай хөвөгч саад байрлуулж, Филиппиний загасчдыг тухайн бүс рүү орж, загас барихад саад болж байв.
Эдгээр хэргүүдтэй холбоотойгоор Филиппиний эрх баригчид Хятадын талд дипломат эсэргүүцэл илэрхийлсэн байна. Харин энэ эсэргүүцэлд БНХАУ-ын тал одоогоор ямар нэг хариу өгөөгүй байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |