Хятадад голчлон хүүхдүүдийн дунд тархаж байсан амьсгалын замын өвчний тохиолдол Хятад даяар буурах хандлагатай байгаа гэж тус улсын Эрүүл мэндийн улсын хороо мэдэгдсэнийг Жэнминь жибао сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн дамжуулснаар, амьсгалын замын өвчинтэйгээр амбулаторид хандах өвчтөнүүдийн тоо харьцангуй тогтвортой байгаа гэнэ. Тухайлбал, Шэньжэний гуравдугаар эмнэлэгт өвчний тархалтын ид үед өдөрт дунджаар 402 өвчтөн хандаж байсан бол 12 дугаар сарын эхний долоо хоногт энэ тоо 394 болон буурчээ.
Хятадын мэргэжилтнүүдийн мэдэгдсэнээр, өнгөрсөн гурван жилтэй харьцуулахад амьсгалын замын өвчлөлийн тохиолдол харьцангуй их байгаа ч энэ нь шинэ вирус биш харин өмнө нь тохиолдож байсан вирусээр үүсгэгдсэн аж. Тиймээс вакцинд хамрагдахыг иргэдэд уриалжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |