ХААН Банкны ногоон бондын анхдагч зах зээлийн арилжааны нээлтийн цан цохих ёслол боллоо
2023-12-11

Үндэсний хэмжээний хамгийн том арилжааны банк, салбартаа санхүүгийн үзүүлэлтүүдээр манлайлагч ХААН Банкнаас дотоодын хөрөнгийн зах зээлд анх удаа олон нийтэд нээлттэй санал болгож буй ногоон бондын анхдагч зах зээлийн арилжааны нээлтийн цан цохих ёслол Монголын хөрөнгийн биржид өнөөдөр боллоо.

 

 

Ногоон бондын хөтөлбөрийн хүрээнд ХААН Банк нийт 30 сая ам.доллартай тэнцэх хэмжээний санхүүжилт татахаар төлөвлөсөн бөгөөд эхний үе шатанд 36 сарын хугацаатай, жилийн 16%-ийн хүүтэй, зургаан сар тутам хүү төлөгдөх нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 17 тэрбум төгрөгийн ногоон бондыг олон нийтэд нээлттэй санал болгохоор ийнхүү анхдагч зах зээлийн арилжаагаа эхлүүллээ.

 

Олон нийтээс татан төвлөрүүлэх тус хөрөнгийг зөвхөн байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх зорилготой төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулахаараа онцлог юм.

 

Санхүүгийн хүчирхэг үзүүлэлт, найдвартай байдлаараа харилцагчдынхаа итгэлийг бүрэн хүлээж, банкны салбарын нийт активын гуравны нэгийг дангаар бүрдүүлж чадсан, Монголын хүн амын 82 хувьд хүрч үйлчилдэг үндэсний хэмжээний хамгийн том банк ХААН Банк нь төгрөгийн ногоон бондыг анх удаа Монголын хөрөнгийн бирж дээр гаргаснаар тогтвортой санхүүжилтийг бий болгоход хувь нэмрээ оруулан  манлайлан ажиллаж байна.

 

ХААН Банкны ногоон бондынанхдагч зах зээлийн арилжаа 2023 оны 12-р сарын 11-нээс эхлэх Монголын хөрөнгийн бирж дээр явагдах бөгөөд андеррайтер “БиДиСек ҮЦК” ХК болон бусад үнэт цаасны компанид хандан дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

                                               

Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк

Shuud.mn
Сонин хачин