ХАМАС бүлэглэлийн дайчид олноороо бууж өгч, олзлогджээ. Тэд олзлогдсоныхоо дараа удирдлагынхаа төлөвлөгөөний талаар ярьсан гэж The Times of Israel сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, 12 дугаар сарын есний өдөр ХАМАС бүлэглэлийн алан хядагчид Израилын армийнханд бууж өгч, зэвсгээ хаяжээ. Израилын армийнхны хийсэн дүрс бичлэг дээр 20-30 эр дугаарлан зогсож, ар араасаа зэвсгээ хаяж байгаа нь бичигдсэн байна. Тэд зэвсэг нуугаагүй гэдгээ илтгэн нүцгэн гарч ирсэн аж.
ХАМАС-ын дайчид олноороо бууж өгсөн мэдээлэл гарсны дараа энэ мэдээллийг ХАМАС-ын төлөөлөгч ч баталсан байна. Энэ үйл явдал Шеджай болон Жабили дүүргүүдэд болжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |