АНУ-ын Агаарын цэргийн хүчний F-16 сөнөөгч онгоц Шар тэнгист сүйрчээ. Энэ талаарх мэдээллийг Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Америкийн сөнөөгч онгоц бэлтгэл нислэг үйлдэж байсан бөгөөд Кунсан дахь агаарын баазаас хөөрснийхөө дараа Сөүлээс өмнөд зүгт 178 км зайд усанд унажээ. Онгоц осолдохоос өмнө нисгэгч нь шүхрээр үсэрсэн байна.
Энд дуулгахад, саяхан Америкийн өөр нэг цэргийн онгоц осолдсон хэрэг гарч байсан. Тодруулбал, 11 дүгээр сарын сүүлээр Японы эрэг орчимд Амеоикийн Osprey онгоц найман хүнтэй зорчиж яваад сүйрсэн юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |