Ж.Ганбаатар: Шатахуун тасалдаж, иргэдэд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье
2023-12-11

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Нийлүүлэлтээс шалтгаалж, дизелийн түлш болон АИ92 шатахууны тасалдал үүсэж, иргэдэд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье.

 

 

Шатахуун тасалдсан гурван шалтгааныг хэлье.

 

  1. Манай гол ханган нийлүүлэгч ОХУ дотооддоо өвлийн дизель түлш, автобиензиний хомстолтой байсаар байна. Энэ нөхцөл байдал манай улсад шууд болон шууд бусаар нөлөөлж байна.

  2. ОХУ-ын экспорт баруун тийшээ байдаг байсан бол одоо БНХАУ, Энэтхэг зэрэг Зүүн өмнөд Азийн улс руу төвлөрсөн. Ингэснээр Зүүн Сибирь болон Алс Дорнодод төмөр замын бөөгнөрөл их байна. Үүнээс шалтгаалж вагон ачигдсан ч орж ирэх хугацаа хоцрогдолтой байна.

  3. Манай дотоод асуудал байна. Манай экспорт түүхэнд байгаагүй өндөр хэмжээнд хүрч, дизелийн хангамжид шууд нөлөөлсөн. Бид дундажаар 30 сая тонн нүүрс гаргадаг байсан бол өнөөдөр 65 сая тонн нүүрс экспортолж, оны эцэст 70 сая тонн хүрэх магадлалтай. Томоохон 5-6 уурхайн хэрэглээ манай нийт дизель түлшний хэрэглээний 60 хувийг бүрдүүлдэг. Манай улс сардаа 90-100 мянган тонн дизель түлш хэрэглэдэг. Үүний 60 мянган тонныг томоохон уурхайнууд хэрэглэдэг. 

 

Гаалийн мэдээгээр 2022 онд манай улс 987 875 тонн дизелийн түлш импортолсон байна. Харин энэ оны эхний 11 сарын байдлаар ОХУ-аас 1.2 сая тонн түлш авсан. АИ92 автобиензинийг 2022 онд 626 395 тонныг авсан бол 2023 оны эхний 11 сарын байдлаар 636 719 тонныг импортолсон. Нийлүүлэлт явагдаж байгаа ч манай дотоод хэрэглээ маш өндөр болсон байна. Бид үүнд бэлдсэн.

 

ОХУ 09 дүгээр сард тавьсан хоригийн улмаас манайд 21 хоног шатахуун огт орж ирээгүйгээс шалтгаалаад нөөц бүрэн барагдсан. Энэ байдлаас бид гарч чадахгүй байна. 

 

ОХУ дизель түлшийг өгөх хэмжээгээрээ өгнө. Илүү өгч чадахгүй байна. Манай улсын нэмэгдсэн 30 хувийн хэрэглээг давж өгч чадахгүй байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд 12 дугаар сараас БНХАУ-аас 31 500 тонн дизель түлш захиалсан. Эхний 5 000 тонн түлш өнөөдөр урдаас ирж байгаа. 

 

Дизель түлшийг ихээр нөөцөлж байна. Мөн  ШТС-уудаар бөөний үнээс хямд үнээр зарж байгаа. ШТС-уудаас бөөнөөр нь авч, цаашаа дамлаж шаглах асуудал байгаа учраас  өнөөдрөөс эхлэн Улаанбаатараас падаангүйгээр дизель түлш гаргахыг хориглож байна. Бид нийлүүлэлтээ нэмж, дотоод зохицуулалт хийхээр байдал тогтворжино. 

 

Манай улсын АИ 92 автобинзений 90 хувийг ОХУ-ын Ангарскийн үйлдвэрээс нийлүүлдэг. Ангарскийн үйлдвэрээс ачигдсан бүтээгдэхүүн 4-5 хоногийн дотор Монголд орж ирдэг. Өнөөдрийн байдлаар 18 000 тонн шатахуун замд явж байна. 

 

Цаашид АИ92 болон дизелийн түлшний үнэ өсөхгүй. Дэлхийн зах зээл дээр дизель түлш, бинзений үнэ маш ихээр унаж байгаа. ОХУ-аас 11 дүгээр сард нийлүүлсэн үнэ 930$ байсан бол 12 дугаар сард 855$-аар авч байгаа. БНХАУ-аас 1080$-аар авч байна.

 

АИ92 шатахууны 705$-аар авах таван жилийн хатуу гэрээтэй. Би сайд болоод, аж ахуй гадарладаг хүний хувьд нүүрээ улалзуулж байж энэ гэрээг байгуулж чадсан. Үнэ өсөх ямар ч шалтгаан байхгүй. Болж өгвөл очер дараалал үүсгэхгүй байхыг ард иргэдээсээ хүсэж байна" гэв.

 

Харин нөхцөл байдал хэзээнээс сайжрах вэ гэсэн сэтгүүлчийн асуултад Ж.Ганбаатар "АИ92 шатахууны хувьд өнөөдөр, маргаашдаа сайжирна гэсэн хүлээлттэй байна" гэсэн хариултыг өглөө.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
улан удэ:
оху дотоддоо өвлийн дизель түлш автобензиний хомсдолтой байсаар байна гэнээ , ёстой хуцна биз , тийм юм байхгуй шүү, оросд түлш бензин хэвийн байна шүү
2023-12-12
Ж.Ганбаатар сайд шатахууны импорттасалдаагүй, орж ирээд л байгаа гэх юм! Гэтэл ШТС-ууд дээр дараалал үүсээд байгаа нь ямар учиртай юм бэ?? Ганбаатар "Тэр надад хамаагүй" гэх нь холгүй юм ярьж байх юм?!!
2023-12-11
зочин:
Мөнгө, эрх мэдэл, эд хөрөнгөөс өөр юм толойд нь орж ирдэггүй намын томилгоотой одоогийн сайдууд Монгол улсыг сүйрүүлж байна даа. Нүүрсийг өнөөдөр Монголд дизель түлшээр ажилладаг экскаватораар олборлож, дизель түлшээр ажилладаг их даацын машинуудаар тээвэрлэж байна. Энэ нь 1800-1900 оны үеийн технологи шүү дээ. Гэтэл дэлхийн улс орнууд өнөөдөр нүүрсийг цахилгаан экскаватораар олборлож, цахилгаан зүтгүүртэй галт тэрэгээр тээвэрлэж байна шүү дээ. Мөнгө, эд хөрөнгө, эрх мэдлээс өөр юм толгойд нь орж ирдэггүй аль нэг намын томилгоотой одоогийн Ганбаатар мэтийн сайдуудын толгойд шинжлэх ухаан, техник, технологийн орчин үеийн хөгжил, дэвшлийг ашиглах бодол, санаа яаж ч орж ирэх вэ? дээ. Монгол бүхэлдээ бидний нүдэн дээр сүйрч байна. Зэргэлдээх хөрш Орос, Хятад улсууд шинжлэх ухаан, технологи, техникийн гайхамшиийг бүтээж, үсрэнгүй хөгжиж байна. Шинжлэх ухаанаас холдохоор үнэнээс холддог гэсэн мэргэн үг байдаг. Шинжлэх ухаанаас холдсон Монгол улсад өнөөдөр үнэн юм байхгүй болжээ. Бүгд худал. Бүгд худал хуурмагаар амьдарч байна. Түй!!!
2023-12-11
ZYGAATSI80955877
2023-12-11
ОХУ-аас 11 дүгээр сард нийлүүлсэн үнэ 930$ байсан бол 12 дугаар сард 855$-аар авч байгаа.АИ92 шатахууны 705$-аар авах таван жилийн хатуу гэрээтэй. Би сайд болоод, аж ахуй гадарладаг хүний хувьд нүүрээ улалзуулж байж энэ гэрээг байгуулж чадсан.гэжээ. Гэтэл сайд минь 2024 оноос ОХУ нь 705доллороос бага үнээр бусад оронд нийлүүлээд эхлэх юм биш байгаа.Манайд болохоор хатуу гэрээтэй гээд 705 доллороор
2023-12-11
зочин:
чаддагт нь ажлаа өгөөд яваа
2023-12-11
Эргүү засаг:
"ШТС-уудаас бөөнөөр нь авч, цаашаа дамлаж шаглах асуудал байгаа учраас өнөөдрөөс эхлэн Улаанбаатараас падаангүйгээр дизель түлш гаргахыг хориглож байна" гэнээ. Новшийн сайд минь ийм мсж өгөхөөр улам галзуурдаг юм байгаа биз дээ. зүгээр л хангалтаа жигдрүүл.
2023-12-11