Палестины ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долооны өдөр Израил руу гэнэт халдсаны улмаас Израил энэ бүлэглэлийн эсрэг дайн зарлаж, Газын зурвасыг бөмбөгдөж эхэлсэн. Улмаар 10 дугаар сарын сүүлээр хуурай замын цэргийн ажиллагаа явуулж, энэ үеэрээ ХАМАС-ын алан хядагчдын байршилд цохилт өгч байгаа гэх ч дүрвэгчдийн хуаранд цохилт өгсөөр байгаа юм.
Энэ удаад, Газын зурвасын төв хэсэгт байх Магази дүрвэгчдийн хуаранд Израилын арми агаараас цохилт өгсний улмаас 22 хүн амиа алдсаны дотор эмэгтэйчүүд, хүүхдүүд байгаа гэж Аль Жазира телевиз мэдээлсэн байна. Түүнчлэн нурангин дор олон хүн байгаа гэж эх сурвалж онцолжээ.
Түүнчлэн, ням гарагт, Газын зурвасын төв хэсэгт байх өөр нэг дүрвэгчдийн хуаран болох Нусейратад мөн л агаараас цохилт өгсөн байна. Энэ цохилтын улмаас таван хүн амиа алдсан гэж ТАСС агентлаг мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |