Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Виддинг: Нобель мэдлэг, гэгээрэл, үнэнд хүрэх тэмүүлэлд итгэдэг байсан
2023-12-11

Ням гарагт Стокгольм хотноо Нобелийн шагнал гардуулах ёслол болж өнгөрчээ. Шведийн хаан XVI Густав анагаах ухаан, физик, хими, утга зохиол, эдийн засгийн салбарт шагналын эзэн болсон 10 хүнд диплом, алтан медаль гардуулсан байна. 

 

Нобелийн сангийн удирдах зөвлөлийн дарга Астрид Сёдерберг Виддинг ёслолыг нээж хэлсэн үгэндээ эрдэм шинжилгээ судалгаа нь хүний мэдлэгийн хил хязгаарыг тэлж, ирээдүйд гарах гэнэтийн, тааварлашгүй үйл явдалд бэлэн байх нөхцөлийг бүрдүүлж байгааг онцолсон байна. Түүнчлэн "өнөөдөр шагналаа гардаж буй шагналтнууд шинжлэх ухаан, утга зохиолын хүчийг илтгэж байгаа"-г цохон тэмдэглэжээ. "Тэд ганцаараа болон хамтдаа дэлхийг өөрчилж чадна гэдгийг бидэнд харуулж байна" хэмээн Виддинг онцолжээ.

 

Түүнчлэн тэрбээр хэлсэн үгэндээ шагналыг үүсгэн байгуулагч Альфред Нобелийн талаар ч дурссан байна.

 

"Дэлхийг хүн төрөлхтний сайн сайхны төлөө өөрчилж чадах шинжлэх ухаан, утга зохиолын хосгүй хүчинд тэр итгэдэг байсан. Бүхий л тал дээр олон улсын хамтын ажиллагаа болон эрдэм мэдлэгийг хүндэтгэх нь ихээхэн чухал. Манай нийгмийг хэдэн хэсэг болгон хувааж, ардчиллыг сүйрүүлж, дэлхий даяар дайн, сөргөлдөөн гарч байгаа энэ үед бид Нобелийн үзэл баримтлалыг эргэн нэг санах нь чухал. Тэр мэдлэг, гэгээрэл, үнэнд хүрэх тэмүүлэлд итгэдэг байсан" хэмээн Нобелийн сангийн удирдах зөвлөлийн дарга мэдэгджээ. 

 

Шагналтнууд

 

2023 оны физиологи, анагаах ухааны салбарт Америк, Унгарын эрдэмтэн Каталин Карико болон Америкийн эрдэмтэн Дрю Вайсман нар ковид халдвараас сэргийлэх үр дүнтэй вакцин бүтээх боломжийг олгосон нээлтээрээ Нобелийн шагнал хүртсэн юм.

 

Харин Франц, Амщрикийн эрдэмтэн Пьер Агостини, Унгар, Австрийн эрдэмтэн Ференц Краус, Францын эрдэмтэн Анн Л'Юиль нар "матери дэх электронуудын хөдөлгөөнийг судлахад аттосекундын гэрлийн импульсийг үүсгэх" туршилтын аргаараа физикийн салбарын Нобелийн шагнал хүртсэн.  

 

Химийн салбарын шагналыг Америкийн эрдэмтэд болох Мунги Бавенди болон Лиус Брюс, Зөвлөлт, Оросын физикч Алексей Екимов нар хүртсэн юм. Брюс, Екимов нар тус тусдаа квантын цэгүүдийг нийлэгжүүлсэн бол эдгээр нано бүтцүүдийг цааш судлахад Бавенди чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

 

2023 оны Нобелийн утга зохиолын шагналын Норвегийн жүжгийн зохиолч Юн Фоссе "илэрхийлж боломгүй зүйлсийг илэрхийлж чадсан шинэлэг зохиолууд"-ынхаа төлөө хүртсэн юм. Харин Эдийн засгийн салбарт "хөдөлмөрийн зах зээл дээрх эмэгтэйчүүдийн үүрэг оролцооны талаарх ойлголтыг сайжруулсан"-ынхаа төлөө Америкийн судлаач эмэгтэй Клаудиа Голдин хүртжээ. 

 

Нобелийн медаль ба диплом

Шагналтнууд Нобелийн шагналыг үүсгэсэн Альфред Нобелийн хөрөг бүхий 18 каратын алтаар хийсэн, 175 грамм жинтэй медаль гардан авдаг. 1980 он хүртэл медалийн жин 200 грамм хүртэл, 23 каратын алтаар хийдэг байжээ.

 

Харин Эдийн засгийн салбарын шагналтнуудад олгодог медаль жингээрээ арай их, 185 грамм байдаг аж. Энд дуулгахад, Нобелийн медалийг дуудлагаар худалдлаа гэхэд энэ медалийн үнэ жин биш харин хэнд олгогдсон гэдгээс хамаардаг гэнэ.

 

Нобелийн диплом нь 23х25 см хэмжээтэй, уран зураг, гоёмсог бичвэр, алтан монограммтай, арьсан хавтастай байдаг. Физикийн салбарын шагналтнуудын диплом хөх, хими, физиологи, анагаах ухааны салбарынх улаан, эдийн засгийнх хүрэн өнгөтэй байдаг бол утга зохиолын шагналтанд олгох дипломын өнгийг зураач өөрөө шийддэг аж. Шагнал гардуулах ёслол болсны дараа дипломуудыг танхимд шилэн хоргонд байрлуулдаг байна.

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин