У.Хүрэлсүх: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах санал, санаачилгыг бүх талаар дэмжинэ
2023-12-08

Хүний эрхийн үндэсний форум- 2023” Төрийн ордонд болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх форумд оролцогсдод амжилт хүсэж, мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уламжиллаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах тогтолцоо, бодлого, хэрэгжилт нь тасралтгүй үргэлжилж байх ёстой гэж үздэг бөгөөд энэ чиглэлээрх зөв зүйтэй санал, санаачилгыг бүх талаар дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

 

Иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хангаж хамгаалах тогтолцоог өөрийн орны эрх зүйн өвөрмөц онцлогийг харгалзан боловсронгуй болгох, хүний эрхийг баталгаатай хангаж байхын төлөө төрийн байгууллага, албан тушаалтнууд цаг ямагт хичээж ажиллах нь чухал байгааг тэмдэглэжээ.

 

Эх нялхас, хүүхдийн язгуур эрх, ашиг сонирхлыг тэргүүн зэрэгт хангаж байх, НҮБ-ийн Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх, байгаль орчноо хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгааг хангах чиглэлд дорвитой ахиц гаргах шаардлагатай.

 

Мөн кибер аюулгүй байдал, цахим орчин дахь хүний эрхийн зөрчилтэй тэмцэх, зөрчигдсөн эрхийг сэргээх эрх зүйн орчныг олон улсын сайн туршлагад үндэслэн бүрдүүлэх шаардлагатай гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.

 

Нөгөө талаар иргэн бүр эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдлыг сахиж, бусдын эрхийг хүндэтгэн, хэв журмыг чанд баримталж байх, хүмүүнлэг, энэрэнгүй, сахилга, хариуцлагатай, зохион байгуулалттай нийгэм бүтээхийн төлөө хамтдаа хичээн зүтгэхийг уриалжээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus
2023-12-11
DYYDLGN S XUSNEER80955877
2023-12-10
Шүүх, прокурор нь хүнийг хилсдүүлж байхад Төрийн тэргүүн нь ингэж хий худал ярьж байх гэж дээ?! Ерөнхийлөгч шүүх, прокурорын ажилд хөндлөнгөөс шууд хутгалдан оролцох ёсгүй ч гэсэн Төрийн тэргүүний хувьд илт хууль бус ажиллагааг нь анхааруулж засуулах ёстой!!!
2023-12-10
DYYDLGR80955877SEXSYG
2023-12-08
ИНЕГ-т хүний эрх зөрчигдөж байна:
ИНЕГ-т хүний эрх, хөдөлмөрлөх эрх зөрчигдсөөр байна, нам дагасан юу ч хийхээс буцахгүй хүмүүс ямар ч сонгон шалгаруулалтгүй дарга хийхээр албан тушаалд улайрч ажилтнуудын эрхийг зөрчдөг, улсыг хохироодог үйлдлийг дэврүүлж томилгоог хийсээр байгааг Монгол улсын Ерөнгийлөгч та анхааралдаа авч, энэ салбарыг аварна уу!!!!!
2023-12-08
S XUSNEER80955877
2023-12-08
SEKSEER XN80955877
2023-12-08