Түр хорооны дарга Б.Энхбаяр худал хэлсэн үү
2023-12-08

Нүүрс олборлолт, тээвэрлэлт, борлуулалттай холбоотой асуудлыг хянан шалгах УИХ-ын Түр хороо нотлох баримтыг нягтлан судлах нээлттэй сонсголын эхний үе шатыг дөрвөн өдөр зохион байгуулж, өчигдөр өндөрлөлөө. Эхний нээлттэй сонсголоор орон нутгийн өмчит Тавантолгой ХК-ийн ерөнхий мэдээлэл болон нүүрс борлуулалт, төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой ХК-ийн худалдан авалтын асуудлуудын талаар шинжээчийн дүгнэлтийг сонсож, гэрчүүдээс мэдээлэл авлаа.

 

Энэ хэсэгт дуудагдсан чухал гэрчүүдийн нэг нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг. Өдгөө "аав"-ынд хоригдож буй тэрбээр Эрдэнэс Тавантолгой ХК-ийн худалдан авалтуудын гол гарын үсэг бөгөөд хариуцлага хүлээх хүн. Гэвч түүнийг сонсголд оролцуулсангүй.

 

 

Нэгэнт оролцуулахгүй нь тодорхой болсон учраас Б.Ганхуяг өөрийн гараар хүсэлт бичиж, Түр хорооны дарга Б.Энхбаярт илгээсэн нь асуудал дагуулж эхлэв. Тэрбээр "Сонсголд оролцох хүсэлтэй байгаа бөгөөд Түр хорооны дарга Б.Энхбаярын шийдвэрийг хүлээж байгаа"-гаа уламжлаад ч тусыг олсонгүй. Түр хорооны дарга Б.Энхбаяр гэрчүүдийг тогтоосон тогтоолд Б.Ганхуягийн нэр байгааг хэлж, түүнийг гэрчээр дуудсан ч хууль шүүхийн байгууллагаас оролцуулах боломжгүй гэсэн хариу ирүүлсэн гэх тайлбарыг өгсөн. Гэтэл УИХ-ын Түр хорооноос шүүхийн байгууллагад Б.Ганхуягийг нээлттэй сонсголд гэрчээр оролцуулах тухай бичиг ирүүлээгүй гэх утгатай шүүхийн албан бичиг олон нийтийн сүлжээнд тархлаа. Энэ бичгээр бол Түр хорооны дарга Б.Энхбаяр худал ярьжээ. Тэрбээр Б.Ганхуягийг гэрчээр оролцуулаагүй асуудалд "Б.Ганхуягийг гэрчээр дуудах тухай бичгийг прокурор, шүүхийн байгууллагад хүргүүлсэн. Б.Ганхуяг шүүхийн шийдвэрээр хоригдож байгаа. Шүүхийн шийдвэрт би байтугай Ерөнхийлөгч ч нөлөөлөх боломжгүй" хэмээн Үндсэн хуулийн нэр барьж, тайлбар хийснийг олон нийт харсан. Гэтэл  Б.Энхбаярын гарын үсэгтэй албан бичиг ирээгүйг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун албан бичгээрээ нотолжээ. 

 

 

Олон нийтийн зүгээс нүүрсний хулгайн сонсголд Б.Ганхуягийг заавал оролцуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Түмнээрээ хүртэх ёстой байгалийн баялгийг хэсэг бүлэг хувааж идсэн асуудалд төрийн компанийг удирдаж байсан түүний тайлбар зайлшгүй хэрэгтэй. Магадгүй тэр өөрөө нүүрсний хулгайч эсвэл нүүрсний жинхэнэ хулгайчийг нэрлэх чухал гэрч ч юм билүү. Гэвч "далдын хар гар" үйлчлэв бололтой.

 

Харин тэр "хар гар" МАН-ынхны айдас уу эсвэл нүүрсчдийн явуулга уу. Нээлттэй сонсголыг зохион байгуулагч гол хүн, Түр хорооны дарга Б.Энхбаяр "нүүрсний хулгайн сонсголд МАН-ынхны нэр олноороо дуудагдана" гэдгийг хэлж байсан удаатай. Орон нутгийн өмчит Тавантолгой ХК-ийг АН-ынхан цөлмөсөн бол төрийн өмчит Эрдэнэс Тавантолгойг МАН-ынхан хувааж залгисан нь эхнээсээ тодорхой болж байна. Тэгэхээр Эрдэнэс Тавантолгойн нүүрсний хулгайд нэрээ цоллуулахыг хүсээгүй МАН-ынхны айдас байхыг ч үгүйсгэх аргагүй.

 

Нөгөө талаар Түр хорооны дарга Б.Энхбаярын хэлснээр "том нүүрсчдийн явуулга" ч юм билүү. УИХ-ын Ш.Адьшаа тэргүүтэй том нүүрсчид Б.Ганхуягаар далимдуулан акц зохион байгуулж, нээлттэй сонсголын хүчийг сулруулахыг санаархаж байгааг Түр хорооны дарга өчигдөр мэдэгдсэн. Түр хорооны гишүүн С.Ганбаатар идэвх зүтгэлтэй гүйж байгаагаас харвал энэ асуудалд далд утга бас бий.

 

Ямартай ч удаан дуншсан нүүрсний хулгайн сонсгол эхлэлээ тавилаа. Эхлэл хэсэгтээ л элдэв хардлагаар эхэлсэн сонсгол цааш хэрхэн үргэлжлэхийг олон нийт анхааралтай ажиглаж буй. Сонгуулийн өмнөх улс төрийн намнаа болох уу эсвэл түмний хүртэх ашгийг хулгайлсан жинхэнэ хулгайчдыг илчилж, хуулийн хариуцлага хүлээлгэх үү. Эцсийн үр дүн хамгаас чухал.

 

Б.Хэрлэн 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Сонсголыг Энхбаяраас өөр явуулчих хүн алга. Өмнө нь Ганболд гэдэг нөхөр явуулахгүй хичнээн сар болж зогсоов. Одоо харин нь хэлд орж байх шиг бн. Тийм болохоор сонсголыг зохион байгуулахгүй байх, хүчийг сулруулах, нийтэд зөв мэдээлэл хүргэхгүй байх, цаг хожих гэсэн хүчний явуулга мессеж байх магадлалтай. Тийм болохоор даргалагч эрхийнхээ хүрээнд үүнийг явуулах нь зөв. Хариуцлага ч хамт гэдгийгоылгох хэрэгтэй
2023-12-16
Blank Atm Card Hack For Sale:
I Want To Testify About Dark Web Blank ATM Cards. Telegram : +22871392668 (The Official Automatic Teller Machine) They Sell Automatic Blank ATM Cards That You Can Use To Withdraw Money At Any ATM Machine Around The World Wide. Order Your Blank ATM Card Now With The Official Automatic Teller Machine. Email Address : officialautomatictellermachine@gmail.com Telegram : +22871392668 Google Chat : officialautomatictellermachine@gmail.com I Saw So Much Testimony On The Internet About How Dark Web Hackers Produce An Automatic Blank ATM Cards And Sell Them To Different People Around The World Wide. Order Your Blank ATM Card Now.
2023-12-13
Ккконигоо:
МАН хаан шг эрх мэдэлтэй байхад Хиншүү Ганбаагийн эхнэр хөрс хуулах уу.МАН эхнэрд нь зөвшөөрөх үү.Зайоцул бас хамааралгүй нэг компанид 18%эзэмшдэг гнэээ.Бөөсний үлгэр шг.8 бүх эрх мэдэлтэй нам АНыханы эхнэрт нүүрсний шороо зөөсөн гж хэрэг үүсгэнээ гнэ,Онигоо л юм даа..Хөрс хуулж шороо зөөх гэмт хэрэг мөн үүү.шоу онигоо юу
2023-12-11
Шоу сонсгол гүтгээд бнаа гж хэлээд.:
Нүүрсний сонсгол чнь Сонгуулийн шоу болж АНын хэдийг ааохөад боорлоод гүтгээд бнаа даа.Мухар ТЗ бол гэмт хэр болсон.Сүүлийэ 8 жилийн Бүх оуйварууд дарагдсаар нам боллоо.Нэг талыг барьсан шоу болчихлоо.Утгаа алдлаа.
2023-12-11
J.Erka:
Гэрч бус гэм буруутай гэж яллагдагчаар татагдсан хүнийг өөрт нь холбогдох хэрэгт гэрчээр дуудаж болохгүй шүү дээ Ганхуяг шүүхэд мэдүүлэх үүрэг хүлээснээс биш "түр хороонд мэдүүлэг" өгөх эрх, үүрэг хаанаас, хэнээс хэн өгсөн бэ ?
2023-12-10
Тэвчээртэй хүлээ.Дэлхий эргэж байгаа.
2023-12-10
Зочин:
Бүх эрх нь түр хороо Энхбаярт байгаа бусад руу чихэх хэрэггү
2023-12-10
Shon:
Үнэн хэллээ.
2023-12-09
Зочин:
Сайнхүүгийн Ганбаатар чинь ёстой аюултай ГҮЖИРЧ ГҮТГЭГЧ, ЗАРГАЧ,ХУДАЛЧ ХҮНИЙ ҮР УДАМ БИЗДЭЭ ГАНБААТАР, ӨНӨРӨӨ 2 АРӨЙ АХ ДҮҮ БИШ БАЙГААДАА. Ганбаатар ч хэнийг ч юу ч гэж хэлээд зогсож байж мэдэх хүн байх шүү бурхан минь ГҮЖРИЙН БАГ ХОЛУУР ХОЛУУР ХОЛУУР ТҮЙ ТҮЙ
2023-12-09
Худал хэлэх ямар шаардлага байна зарим нэг бүлэглэл сонсголыг хүчгүйдүүлэх зохиомол хар масс бийй болгох зориуд саармагжуулах бодлогог явагдаад байна 30 гэр бүлийн 300 толгойтой мангас байж ядаж байна
2023-12-09
irgen:
elbegdorj bi hezeech hulgai hiihgyi tiim hyn bish yu ch garahgyi nadaas.geed l tsaaziin yaliig baiohgyi bolgood uursunduu zoriulj huuli gargaj baijee.bvh hulgai ternii daalgavraar bolj bsn bn barij horiochee.alban tushaal avsan shyygch nar chadahgyil dee
2023-12-08
Зочин:
Хэн нэгний найруулагчаар явагдчих шиг боллоо
2023-12-08
Novshnuudiin baij baigaag. Shuuh gej bur alingaa aldsan gazar baina aa. Enbegdorj l teruugeer baharhaad baigaa bolohoos
2023-12-08
yaj ch bodson 9 sar nuursnii asuudlaar horigdoj bgaa ene hun hamgiin turuund l gercheer oroh yostoi ! gevch oruulsangui , uund l dald uchir bgaa n todorhoi !
2023-12-08
зочин:
Нүүрсний сонсголыг сонсож суухад Монгол хүний ухаан яаж муудсан нь харагдана. Жишээлбэл, Эрдэнэт үйлдвэрийн захирал байсан Даваацэрэн "Ашигт малтмал нь газрын доор байхдаа ард түмний өмч. Ухаад гаргаад ирэхээр ашиглалтын лицензтэй ухсан хүний өмч" гэж хэлж байхыг сонслоо. Энэ бол солиорол юм. Ард түмний өмч хөрөнгийг идэж уугаад солиорсон хүмүүсийн хоосон яриа юм. "Ашиглалтын лиценз бол зөвхөн ашигт малтмал ухах зөвшөөрөл төдий зүйл байдаг. Харин ухаад гаргаад ирсэн ашигт малтмалын хэдэн хувь нь төрийн буюу ард түмний өмч болох, хэдэн хувь нь ашигт малтмал ухагчийн өмч болохыг төр ба ашигт малтмал ухагч хоёрын хооронд байгуулсан хатуу чанга гэрээгээр зохицуулагддаг" гэсэн олон улсын уул уурхайн эрх зүйн талаар мэдлэгтэй хүн Монголд байдаггүй юм байна гэдэг нь нүүрсний сонсголоос ядуу тод харагдлаа. Монголчууд сөнөжээ.
2023-12-08
Shon:
Үнэн хэллээ.
Иргэн:
Түр хорооноос 11 сарын 29-нд ерөнхий прокурорт явуулсан албан хүсэлтийг хамтад нь гаргачихсан бол уг нь тэнцвэртэй мэдээлэл болох байж. Процедурын дагуу шүүхэд бус прокурорт хүсэлт гаргаж, тэрнийг нь прокурор цааш нь шүүхэд дамжуулах үүрэгтэй. Энхбаяр худал хэлээгүйг тэр албан бичиг батлаад өгнө. Хариуцлага яримаар байгаа ухаантай юм бол тэр ерөнхий прокурортойгоо л ярих хэрэгтэй дээ.
2023-12-08
SHAAX SEKSY ERD80955877XUSNEER
2023-12-08
шоу:
сонгуулийн шоу л хийгээд байгаа ,бүх тв р яриад л таслаж гаргаад лл
2023-12-08
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-12-08
DYYDLGN MERGJLN XANAGCH80955877
2023-12-08
Зочин:
Уул нь энэ залууг шудрага талдаа гэж бодож бсан ингэж ярьсан хэлсэн нь зөрөж бгаа бол болохгүй шүү гэхдээ энэ сонсголыг манай танай намгэхгүй бүгдыг шудрагаар шүүж амжилттай явуулбал болж л бна ард түмэн их юм хүсэж бгаа шүү амжилт Ганхуяг бол нүүрсний цорын ганц гэрч шүү дээ хуралд нь оруулаад яриулаарай
2023-12-08
угын худалч нөхөр Хүрэлбаатарыг мэрэгшсэн хулгайч гээд байсан шалгах болоогүй байну ноён хуулийн сайдаа
2023-12-08
SEKSEER XNGAAD80955877
2023-12-08
Тэвчээртэй хүлээ.Дэлхий эргэж байгаа.