Газын зурвасын хойд хэсэг дэх "Камаль Авдан" эмнэлэг дүрвэгчдээр дүүрч, эмнэлгийн эм бэлдмэлийн нөөц шавхагдсан тул эмч нар шархадсан хүмүүст тусламж үзүүлэх боломжгүй болжээ. Энэ талаарх мэдээллийг Аль Жазира телевиз мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Израилын цэргүүд эмнэлгийн цахилгаан, усан хангамжийг тасалсан, тиймээс эмнэлэгт хоргодож байгаа дүрвэгчид болон өвчтөнүүд хүндхэн байдалд байгаа гэнэ. Мөн эм бэлдмэлийн нөөц шавхагдаж, эмч нар хүрэлцэхгүй байгаагийн улмаас "шархадсан хүмүүсийг зүгээр харж байгаад үхүүлэхээс аргагүй байдалд орсон" гэж Аль Жазира мэдээлсэн байна.
Камаль Авдан эмнэлэг шархдагсдыг хүлээж авах цорын ганц эмнэлэг болоод байсан юм. Өнгөрсөн сарын сүүлийн байдлаар энэ эмнэлэгт дутуу нярай зэрэг олон зуун өвчтөн мөн хэдэн мянган дүрвэгч байгаа гэсэн мэдээлэл гарч байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |