АНУ, Украин нэн чухал зэвсэглэлийг хамтран үйлдвэрлэх, Украины Зэвсэгт хүчний хойшлуулашгүй хэрэгцээг хангахын тулд техникийн мэдээлэл болон бусад мэдээллийг солилцохоор АНУ болон Украины төлөөлөгчид 12 дугаар сарын зургааны өдөр тохиролцжээ. Энэ талаарх мэдээллийг Пентагоны хэвлэлийн алба дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Вашингтонд болсон батлан хамгаалахын бага хурлын дүнгээр FrankenSAM агаараас эсэргүүцэн хамгаалах гибрит системийг үйлдвэрлэж эхлэхэд зориулсан мэдээллийг АНУ Украины талд дамжуулжээ.
Энд дуулгахад, 12 дугаар сарын зургааны өдөр АНУ-ын нийслэл Вашингтон хотод хаалттай хуралдаан болж, энэ хуралд Украин, АНУ-ын засгийн газрын болон батлан хамгаалах үйлдвэрийн төлөөлөгчид оролцсон байна. Энэ хурлын үеэр Украин АНУ-аас F-18 сөнөөгч онгоц, Apache болон Blachawk нисдэг тэрэг, агаараас эсэргүүцэн хамгаалах систем, дрон өгөхийг хүссэн гэж Ройтерс мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |