Тоон үүрэн сүлжээнд зориулсан зургаа дахь үеийн утасгүй технологи буюу 6G сүлжээг 2030 он гэхэд арилжааны зориулалтаар ашиглана гэж 6G сүлжээг дэлгэрүүлэх ажлын хэсгийн дарга Ван Жицинь мэдэгдсэнийг Жэнминь жибао сонин дамжуулжээ.
Хятадын мэдээлэл, харилцаа холбооны технологийн академийн орлогч захирлын албаг мөн хашдаг Ван Жицинийн мэдэгдсэнээр, 2025 он гэхэд 6G сүлжээний стандартуудыг боловсруулж дуусах гэнэ.
Хятадын холбоо харилцааны China Unicom компани 2025 он гэхэд 6G технологийг танилцуулахаар болсон талаарх мэдээлэл өмнө нь гарч байлаа. Үүнээс таван жилийн дараа 6G технологи дээр суурилсан үүрэн холбоог нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. БНХАУ 6G технологийн боловсруулалт болон 5G сүлжээг нэвтрүүлэх тал дээр тэргүүлж байгаа гэж тус улсын эрх баригчид мэдэгдэж байсан. 2022 оны сүүл гэхэд Хятадад 5G сүлжээний 2,3 станц байгуулсан бол АНУ-д ойролцоогоор 100 мянган станц байгуулжээ. Түүнчлэн өнгөрсөн онд Хятадын холбоо харилцааны зах зээл 21 хувиар нэмэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |