Б.Энхбаяр: Том нүүрсчдийн сонсголыг таслан зогсоох аливаа санаархалд автахгүй бөгөөд зогсохгүй
2023-12-07

Нүүрсний хулгайтай холбоотой нээлттэй сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн худалдан авах ажиллагааг хэлэлцэж байна.

 

Тус компанийн худалдан авах ажиллагааны сонсголд гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг гэрчээр дуудагдсан ч шүүхээс оролцуулах боломжгүй гэж мэдэгдээд буй. Энэ асуудлаар Түр хорооны гишүүд ээлж дараалан байр сууриа илэрхийлж байна. Өчигдөр УИХ-ын гишүүн Т.Доржханд “Давсгүй хоол амтгүй шиг Б.Ганхуяггүй сонсгол үр дүнгүй” гэдгийг хэлсэн. Өнөөдөр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл энэ асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой ХК-ийн худалдан авалтын талаарх асуултад хариулах хүн алга. БЭТ нь алга. Гарын үсэг зурсан чухал хүн Б.Ганхуяг нь оролцох ёстой.

 

 

Хуулийн байгууллагад шалгагдаж байгаа хэд хэдэн хүн ирж, мэдээлэл өгсөн. Б.Ганхуягийг оролцуулсан бол хариулах хүн олдохгүй гэх байдалд хүрэхгүй байсан. Түүнийг цахимаар оролцуулах боломж байхгүй юу?  Компанийг гүйцэтгэх удирдлага бүрэн төлөөлж, хариулт өгөх ёстой.

 

Түүний асуултад Түр хорооны дарга Б.Энхбаяр: Ш.Адьшаа гишүүн өчигдөр Б.Ганхуяг захирлын ар гэрийн төлөөллийг Төрийн ордонд оруулж, над руу хэвлэл мэдээллийн зохион байгуулалттай акц хийсэн. Энэ сонсгол бүхэлдээ үр ашиггүй, үр дүнгүй гэж сонсголыг таслан зогсоох гэсэн санаархлаа зогсоох хэрэгтэй. Нүүрсчид энэ ажлыг эрчимтэй зохион байгуулж байгаа. Адьшаа гишүүн өнөөдрийн сонсголд яригдаж, хоёр дахь сонсголд дуудагдана.

 

 

Энэ асуудлыг нүүрсний хоёр дахь сонсгол дээр гарч ирэх том нүүрсчид хамтран зохион байгуулсан. Энэ ажлаа одоо зогсоо. Нүүрсний сонсголыг таслан зогсоох гэсэн аливаа санаархалд автахгүй бөгөөд зогсохгүй" гэсэн хатуухан байр суурийг илэрхийлэв.

 

Энэ асуудлаар Түр хорооны гишүүн Г.Ганболд байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Би Б.Энхбаяр гишүүнтэй санал нэг байна. О.Цогтгэрэл, Д.Ганбат, Т.Доржханд, С.Ганбаатар нар сонсголд идэвхтэй суумаар байна. Орж ирж Б.Ганхуягийг ярьчихаад гараад явчих юм. Б.Ганхуяг ирээд бүр дордоно, төрийн ажил хийж байсан би мэдэж байна. Үнэлгээний хорооныхон мэднэ, үнэлгээний хороо зөвлөмж гаргадаг, би тэрэн дээр гарын үсэг зурсан гэж хэлнэ. Хууль нь тийм. Гэтэл сонсголын ач холбогдлыг бууруулж, орж ирэхээрээ Б.Ганхуягийг сураглачихаад гараад явчих юм. Асуух юм зөндөө байна, өчнөөн материал байна" гэж шүүмжиллээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Хөшөөчдөг Илд шүү
2023-12-11
Зочин:
Шуналтангууд хэзээ ч буруугаа хүлээн зөвшөөрөхгүй. Харин нь яаж үлдэх аргаа хайна. Болохгүй бол гадгаш зугтана. Үүнийг урвагч гэдэг. Энэ сонсголд оролцохгүй зугтаад байгаа нөхдийг сайн зарлах хэрэгтэй. Мөн үүнийг янз бүрээр зөвтгөх гэсэн, буруугаа бусад руу түлхсэн, хамгаалах гэж байгаа нөхдүүд бол буруу гарууд мөн
2023-12-10
Иргэн:
Ер нь ардчилал эхлээд зөв эхэлсэн. Зориг талийгаачаас хойш буруу зам орж ийм байдалд ороод бн. Одоо энэ нь тугаар тогтнолд нөлөөлөх хэмжээнд хүрсэн байна ш дээ. Ийм болгосон нөхдүүд үүнийгээ хэвээр хадгалах гээд янз бүрийн арга, хэл ам гаргаад байгаа юм биш үү. Одоо л иргэд зөв байр суурин дээр гарч сонгуульдаа зөв бодолтой идэвхитэй оролцох хэрэгтэй. Нүүрс бол мөнгөний шуналтай холбоотой газар нутгаа гадныханд янз бүрийн хэлбэрээр олгосон нь тугаар тогтнолтой холбоотой. Эзэн Чингис үүнийг маш хатуу захиж бурхан гуйсан ч газар шороо бүү өг гэж үлдээсэн байдгийг хүн бүхэн санаж бай.
2023-12-10
Зочин:
Сайд Энхбаяр гишүүн Гагболд нарыг дэмжинэ.Хулгайчид хэн бэ гэдэг нь тодорч эхэлж байна даа.
2023-12-10
Зочин:
Нүүрснээс хэдэн халбага шаачив даа хурган хулгайчаа.
2023-12-08
ДҮҮРЭН НАМЧИРХАЛ ХАНХАЛЖ БАЙНА ЭНХБАЯР ГЭЖ ЭНЭ СҮҮГИЙН СҮҮДЭРЭЭС ОЛИГТОЙ ЮМ ХҮЛЭЭЛТГҮЙ..ЁЁСТОЙ. ТӨЛГӨН ПОП. БНА
2023-12-08
Зочин:
Нүүрснээс хэдэн халбага шаачив даа хурган хулгайчаа.
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2023-12-08
S XN80955877
2023-12-07
МОНГОЛ:
ГААЛИЙН АЛДАРТ АДЬШААГ ГАЙ БОЛОХООС НЬ ӨМНӨ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛЖ БОЛДОГГҮЙ ВМ УУ
2023-12-07
Иргэн:
Цогтгэрэл гишүүн нүүрсний сонсголыг эсэргүүцэн нүүрсний хулгайч нарыг өмгөөлсөн үг хэлэх юм. Үүнийгээ улс төр гэдэг үгээр халхлан хэрэгжүүлж байна. Цогтгэрэл бол ард түмний дайсан бөгөөд нүүрсчдын хамгаалагч.
2023-12-07
ZYGAATSD SEXSDEED80955877
2023-12-07
Зочин:
Ганхуяг гэдэг залууг хордож үхэхээс нь өмнө нүүрсний гол гэрч тул хуралдаа оруулаад яриулаа ч ар гэрийнхэн нь хордсон гээд бна шүү дээ нүүрсний гэрч юм чинь гол юмаа ярих хэрэгтэй шүү дээ ард түмэн үүнийг шаардаж бна нүүрс бол ард түмний баялаг шүү дээ
2023-12-07
сонсголыг туушатай явуулах хэрэгтэй дээ хэн хэн вэ гэдэг нь харагдаж байна ард түмэн тэнэг биш шүү Адьшаа новш одоо болих хэрэгтэй дээ
2023-12-07
Хүрэлсүх:
Газар нутаг чинь зарагдаад байнаа гэээд л хэдэн тэмцэгчид чинь уйлагнаад л яваад байсан үгүй ээ манай МАН ыг доош нь хийлээ гээл шоронд аваачиж чихээд байсан...нөгөө ХҮК нь гэнэт өчигдөр ааль уже зарагдчихсан газарийг нь мэдэж бөөн юм болж байх жишээтэй ккк...энэ байдлаараа удахгүй гадны цэрэг орж ирхэд ойрхон байгаа юм байна даа. БНХАУ 2019 онд гадаадад байршсан хөрөнгөө цэргийн хүчээр хамгаалах хууль баталсан шүү эрхэм гишүүдээ.
2023-12-07
SEKSDI80955877
2023-12-07
Зочин:
Нүүрсний сонсгол үргэлжлэн явагдах естой гол гэрч Ганхуягийг оролцуулаад хийх хэрэгтэй шүү дээ ард түмэнч түүнийг харж бна шүү
2023-12-07