Буриадаас хөөрсөн онгоц хөдөлгүүр нь шатсаны улмаас Улаан-Үд рүү буцжээ
2023-12-07

Буриадын Улаан-Үд хотоос хөөрсөн Ту-204 ачааны онгоцны хөдөлгүүр шатсаны улмаас Байкал нисэх буудал руу буцахаас аргагүй болсон гэнэ. Онгоц амжилттай газардсан, хүн хохироогүй гэж Буриадын тэргүүн Алексей Цыденов Телеграм суваг дахь хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. 

 

Shot сайтын мэдээлснээр, Улаан-Үдийн Байкал нисэх буудлаас ачааны онгоц хөөрснөөс хэдхэн минутын дараа онгоцны хөдөлгүүр шатжээ. Хөдөлгүүр шатсаны дараа онгоцны экипаж түлшээ асгаж, нисэх буудал руу буцан, амжилттай газардсан байна. 

 

Улаан-Үд хотын "Байкал" нисэх буудлын захирлын өгүүлснээр, нисэх буудлын шуурхай алба өндөржүүлсэн бэлэн байдалд орсон, онгоцны хөдөлгүүр шатсан шалтгааныг тусгай комисс шалган тогтоох гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ОХУ хоригт орсны улмаас гадаадаас нарийн технолoгийн бүтээгдэхүүн, эд анги авч чадахаа больсон учраас онгоц нь хүртэл техникийн доголдолд ороод эхэлжээ?!!
2023-12-07