G7-ийн орнууд Оросын алмазад хориг тавихаар тохиролцов
2023-12-07

Герман, Их Британи, Итали, Канад, Франц, Япон гэсэн гишүүн орнуудтай G7 -ийн дээд хэмжээний уулзалтад 12 дугаар сарын зургааны өдөр цахим хэлбэрээр явагдаж, олон асуудал хэлэлцсэний дотор Оросын эсрэг тавих хориг арга хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор тус улсын алмазын импортыг хязгаарлах талаар тохиолцжээ.

 

Ройтерс агентлагийн мэдээлснээр, 2024 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн Оросоос алмаз импортлохыг хориглохоор төлөвлөж байгаа гэнэ. Эхний ээлжинд 2024 оны гуравдугаар сарын нэгнээс эхлэн гуравдагч орнуудад боловсруулсан Оросын алмазын импортыг хязгаарлах бол 2024 оны есдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн боловсруулаагүй алмазыг шалгах, гэрчилгээжүүлэх ажлыг явуулах аж.

 

Энд дуулгахад, Орос улс алмазын түүхий эдийн дэлхийн томоохон үйлдвэрлэгчид тооцогддог. Энэ улс 2021 онд гэхэд л дөрвөн тэрбум долларын түүхий эдийг экспортод гаргаж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин