Жуулчид хамгийн ихээр зорьдог Туркийн Анталия хотын амралтын бүс Конаклыд зочид буудал нуржээ. Энэ талаарх мэдээллийг Туркийн Анадолу агентлаг дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, 12 дугаар сарын тавны 21:00 цагт зочид буудал нуржээ. Энэ буудалд засварын ажил хийж байсан бөгөөд барилга нурсны дараа түгшүүрийн дохиогоор цагдаа, гал сөнөөх алба, онцгой байдлын ажилтнууд хэргийн газар очсон байна. Зочид буудлын өрөө, тагт бүхий урд талын жигүүр бүхэлдээ нурсан ч азаар хүний амь нас эрсдээгүй байна.
Зочид буудалд засвар хийж байсан ч осол болох үед барилгад хэн ч байгаагүй тул ослын улмаас хүн хохироогүй аж. Буудал ямар шалтгааны улмаас нурсныг тодруулахаар хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |