Палестины ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долооны өдөр Израилын өмнөд хэсэг рүү гэнэт халдаж, олон хүний амийг хөнөөж, 240 орчим хүн барьцаалсны хариуд Израил ХАМАС бүлэглэлийг нэг мөр устгах зорилготойгоор дайн зарлаж, Газын зурваст цэргийн ажиллагаа эхлүүлсэн юм.
Энэ хугацаанд Израилын арми Газын зурвас дахь байлдааны ажиллагааны дүнд 410 цэргийн алба хаагчаа алджээ. Хамгийн сүүлд гэхэд, 12 дугаар сарын тавны өдөр ЦАХАЛ-ын дөрвөн цэргийн алба хаагч амиа алдсанаар Израилын армийн бие бүрэлдэхүүний хохирол 410-д хүрсэн гэж армийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.
ЦАХАЛ-ын хэвлэлийн албаны мэдээлснээр, 12 дугаар сарын тавны өдөр амиа алдсан цэргүүд нь өндөр тушаалын офицерүүд байсан бөгөөд гурван хошууч, нэг дэд хурандаа байсан гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |