Газын зурвасын өмнөд хэсгийг онилсон Израилын ЦАХАЛ-ын хуурай замын цэргийн ажиллагааны өнөөгийн үе шат нэгдүгээр сар хүртэл үргэлжилж болзошгүй, дараа нь ЦАХАЛ ХАМАС хөдөлгөөний тэргүүнүүд, дайчдыг онилон оновчтой цохилт өгөх ажиллагаанд чиглэж магадгүй гэж Америкийн эрх баригчид үзэж байгаа гэнэ. Энэ талаар CNN агентлаг дамжуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Израилын армийн ажиллагаа ойрын үед ямар үр дүнд хүргэх нь одоогоор тодорхойгүй байгаа нь Америкийн эрх баригчдын санааг түгшээж байгаа гэнэ. Тиймдээ ч Газын зурвасын хойд хэсэгт ашиглаж, энгийн иргэдийг олноор нь хөнөөсөн тактикаа дахин ашиглахгүй байхыг Америкийн эрх баригчид Израилын талд анхааруулжээ.
Энд дуулгахад, ЦАХАЛ 12 дугаар сарын тавны өдөр ХАМАС-тай хийх дайны гуравдугаар шатанд орсноо зарлаж байлаа. Энэ шатанд Газын зурвасын өмнөд хэсэг рүү довтолж эхэлсэн бөгөөд Газын зурвасын өмнөд хэсэг дэх томоохон хот болох Хан-Юнист байлдааны ажиллагаа өрнөж байгаа юм. Энэ хотод ХАМАС-ын дайчдын ихэнх нь байдаг гэж үзсэний улмаас ийнхүү довтолж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |