ХААН Банк Сөүл оффисынхоо цахилгааны хэрэглээний 20 хувийг нарны эрчим хүчээр хангаж байна
2023-12-06

Хүн төрөлхтний гэрийн даалгавар гэгддэг Тогтвортой хөгжлийн зорилгын “Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх” зорилтын хүрээнд ХААН Банк хотын төвд байршилтай Сөүл оффисоо “ногооруулж”, тус барилгын цахилгааны хэрэглээний 20 хувийг нарны эрчим хүчээр хангадаг боллоо.

 

 

Тодруулбал, нарны энергийг хуримтлуулж,цагт 22 кВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай нийт48 ширхэг нарны хавтанг ХААН Банк тус барилгын дээвэр дээр байрлуулснаас гаднацахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг ухаалагшилэн фасадыг оффисын барилгын 224м2 талбайд суурилуулаад буй. Монголд анх удаа уг шийдлийг нэвтрүүлж байгаа бөгөөд энэхүү шилэн фасад нь цагт 11кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлээд зогсохгүй барилгын үндсэн өнгө төрхийг хадгалах бололцоог бий болгосон орчин үеийн дэвшилтэт технологи юм.

 

 

Тус оффист нэвтрүүлсэн энэхүү нарны системийн онцлог нь Хайбрид зай хураагууртай төдийгүй хуримтлуулсан эрчим хүч шавхагдах үед төвийн цахилгаанаар барилгыг хангах зохицуулалт руу шилждэг автомат тохиргоотой.Оффисын барилгыг орчин үеийн технологитой хослуулан ийнхүү байгальд ээлтэй байдлаар шийдсэнээр 3000 ширхэг мод тарьсантай дүйцэх хүчилтөрөгчийг хэмнэх төдийгүйжилд ялгаруулах нүүрс хүчлийн хийг 40 тонноор бууруулах боломжтой болох юм.

 

 

Түүнчлэн ХААН Банк Сөүл оффисоос гадна орон нутгийн салбар нэгжүүд болох Өвөрхангай аймгийнХархорин,Төваймгийн Лүн, Баянчандмань, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Дорноговь аймгийн Айраг сумдад байрлах тооцооны төвүүдийн барилгууддаа нарны хавтан суурилуулаад байна. Ингэснээр орон нутаг дахь эдгээр салбар нэгжийн цахилгааны хэрэглээг 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангах бүрэн боломжтой болж буй юм.

 

 

Ташрамд дурдахад, ХААН Банк нь байгуулагдсан цагаасаа байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах, энэ чиглэлийн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд голлон анхаарч ирсэн бөгөөд 2018 оноос Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг бүх түвшний үйл ажиллагаандаа шингээн ажиллахаар зорьж байна. Үүний хамгийн том жишээ нь орчин үеийн барилгын удирдлагын системтэй, эрчим хүч, ус цаасны хэмнэлттэй хэрэглээг хэвшүүлсэн ухаалаг оффис болох ХААН Банк цамхаг билээ.

 

 

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

Shuud.mn
Сонин хачин
Jollen Ryan:
Ladies and gentlemen. I highly recommend the service of GEO COORDINATES HACKER. I have been in a financial mess for the past few months, I’m a single mother with kids to look after. I invested the sum of $357,800 in Bitcoin with a cryptocurrency company I met online. After a couple of weeks, my initial investment had increased from $203,800 to $579,850. This felt so good as the investment grew rapidly in just a few weeks. When it was time to withdraw, my withdrawal request was denied, all effort to make withdrawal declined, then I realized I had been ripped off. I came across Bobby Zion’s post on a blog where he talked about a hacker who helped him out called GEO COORDINATES HACKER. Thanks to GEO COORDINATES HACKER. For helping me out of my financial situation, I never believed because I have spent so much money on different hackers who did nothing other than running away with my money. I gave it a tryer, all I did was to follow the processing and be cooperative and today I am proud sharing the testimony of God-sent GEO COORDINATES HACKER. You can as well reach him through Email: geocoordinateshacker@proton.me. Or geovcoordinateshacker@gmail.com I keep saying thank you Geo Coordinates Hacker.. And God bless you for everything.
2023-12-06
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-12-06