Италид баривчлагдсан Неаполитаны "Каморра" мафийн толгойлогч Раффаэле Империале өөрийн эзэмшлийн хиймэл арлыг улсдаа бэлэглэхээр шийджээ. Энэ талаар The Mirror мэдээлсэн байна.
2016 оноос эхлэн Италийн хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдийн жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байсан Раффаэле Империале 2021 онд баривчлагдаж, Италийн шоронд хоригдсон юм. Түүнийг Перугаас Европ руу хууль бус кокаины наймаа хийдэг байсан олон улсын гэмт хэргийн бүлэглэлийг удирдаж байсан гэж мөрдөн байцаагчид үзсэн аж.
Хар тамхины наймаачдын төв байр нь дэлхийн хамгийн алдартай өндөр барилга болох Дубайн "Бурж эль Араб" таван одтой буудалд байрладаг байжээ. Раффале Империале өөрөө ч тансаг амьдарч, сар бүр 400 мянган евро (монгол мөнгөөр 1,5 тэрбум төгрөг)зарцуулдаг байсан гэнэ. АНЭУ бүхий л тивийн дүр төрхийг дуурайлгасан "Дэлхий" хэмээх хиймэл цогц арлыг бүтээсний дараа мафийн толгойлогч энэ газарт байх "Тайвань" нэртэй хиймэл арлыг худалдан авчээ. Энэ арлын үнэ 60-80 сая евро (монгол мөнгөөр 228-304 тэрбум төгрөг ) байдаг гэнэ.
Мафийн толгойлогч Раффаэле хоригдож байх хугацаандаа 2022 оны 12 дугаар сараас хууль сахиулагчидтай хамтран ажиллах болсон байна. Ингээд өөрийн эзэмшлийн хиймэл арлыг Италид бэлэглэхээр шийдсэн байна. Өмнө нь тэрбээр өндөр үнэ бүхий уран зургуудыг улсдаа бэлэглэж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |