ХАМАС, Израил сар гаруй дайтсаны эцэст өнгөрсөн сарын сүүлээр тохиролцоонд хүрч, найм хоногийн хугацаанд гал зогсоосон. Түр эвлэрлийн үеэр ХАМАС бүлэглэлийн олзноос 100 гаруй хүнийг чөлөөлж, Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламж нэвтрүүлсэн юм.
Гал зогсоох хугацаа дууссаны дараа ЦАХАЛ байлдааны ажиллагаагаа бүрэн хүчин чадлаар нь сэргээнэ гэж мэдэгдэж байсны дагуу 12 дугаар сарын нэгний өдөр буюу гал зогсоох хугацаа дууссанаас хойш Израилын арми Газын зурваст дахин цохилт өгч эхэлсэн. Энэ удаад Иордан голын Баруун эрэг дэх Женин хот руу давшиж байгаа талаар Катарын Аль Жазира телевиз мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, давшилтад хүнд бульдозер зэрэг нийт 50 нэгж техник ашиглаж, Женина хотын өнцөг булан бүрт Израилын мэргэн буучид байршлаа эзэлсэн байгаа гэнэ. Давшилтын нэг бай нь Жениний улсын эмнэлэг, дүрвэгчдийн хуаран болсон гэж Аль Жазира мэдээлжээ.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, яг одоо Женин хотын төвд Израилын арми болон палестинчуудын хооронд мөргөлдөөн дэгдэж байгаа гэнэ. Израилын арми өмнө нь ч энэ хотолд цохилт өгч байсан бөгөөд дүрвэгчдийн хуаран руу довтолсны улмаас олон хүн амиа алдаж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |