Америкийн Time сэтгүүл 2023 оны "Оны хүн" төрөлд нэр дэвшигчдийн жагсаалтыг гаргажээ. Энэ жагсаалтад есөн нэр дэвшигчийг багтаасан байна.
Таим сэтгүүлийн редакциас гаргасан нэр дэвшигчдийн жагсаалтад Холливудын зохиолч, жүжигчдийн ажил хаялтад оролцогчил, БНХАУ-ын дарга Ши Жинпинь, Америкийн дуучин Тейлор Свфирт, OpenAI компанийн ерөнхий захирал Сэм Альтман, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамдын эсрэг шүүх хуралд оролцсон прокурорууд, Грета Гервигийн "Барби" киноны дүр Барби хүүхэлдэй, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Их Британийн хаан III Чарльз, АНУ-ын Холбооны нөөцийн системийн тэргүүн Жером Пауэлл нар багтжээ.
Таим сэтгүүл жил бүр дэлхий дахинд нөлөө үзүүлсэн хүмүүсийг оны хүнээр нэрлэдэг бөгөөд энэ жилийн оны хүнийг 12 дугаар сарын зургааны өдөр зарлах аж.
Энэ удаагийн жагсаалтад Владимир Путинийг багтаасан нь "Путин Украинд өдүүлсэн дайнаа хоёр дахь жилдээ үргэлжлүүлж байна. 2023 онд Вагнерын бослогын үеэр эрх мэдлээ алдах эрсдэлтэй тулгарсан ч эцсийн дүнд түүний нөлөөлөл улам хүчирхэгжсэн" хэмээн Таим сэтгүүлийн редакц тайлбарлажээ. Владимир Путин 2007 онд Таим сэтгүүлийн "Оны хүн"-ээр тодорч байсны дээр дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтад удаа дараа багтаж байв.
2022 оны "Оны хүн"-ээр Таим сэтгүүл Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Украины ард иргэд болон Оросын түрэмгийллийг эсэргүүцэх "Украины сүнс сүлд"-ийн бэлгэдэл болсон бусад орны иргэдийг тодруулж байсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |