Нүүрсний хулгайн асуудлаар нээлттэй сонсгол өнөөдөр хэлж, орон нутгийн өмчит Тавантолгой ХК-ийг тойрсон асуудлыг хэлэлцэж байна. Тус компанийн хувьцааны эзэмшил, удирдлагын баг, нүүрс олборлолт зэрэг асуудлууд нэг л хүн дээр очиж, зангилагдаж байна. Тэр нь УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ. Өмнөговь нутгаас УИХ-д гурван удаа сонгогдсон тэрбээр өмнөговьчуудын 51 хувийг нь эзэмшдэг Тавантолгой ХК-д “эзэн” суусан асуудал үдээс өмнө яригдав. Хувийн хэвшлүүдийн эзэмшдэг 49 хувийг 20 гаруй хувийг эзэмшдэг тэрбээр 51 хувийн бүрэн эрхийг булааж, өөрөө ТУЗ-ийн дарга, үеэл, туслахаа гүйцэтгэх удирдлагаар томилсоныг шинжээч дүгнэлтдээ дурдлаа.
Үдээс хойш эхэлсэн олборлолтын асуудалд ч түүний нэр дурдагдаж, олборлогч компанудтай хамааралтайг шинжээч хэлэв.
Харин УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл журмын нөхрөө өмгөөлөх үгээ олж ядлаа. Тэрбээр шинжээчийн дүгнэлтийн араас асуулт асуусан ч түүний үгэнд тодорхой нэг ч ойлголт байсангүй. Зөвхөн намын нөхөр Д.Бат-Эрдэнэдээ өөрийгөө өмгөөлж, хамгаалах боломжийг олгохыг хүссэн бололтой. "Энд байгаа хүмүүс муу ажилласан байж болох ч нөгөө талд..." хэмээн эзэн биегүйгээр хэн нэгнийг буруутгаснаар түүний нуршуу үг өндөрлөлөө.
Б.Хэрлэн
Уншиж байна |