Нүүрсний сонсгол үргэлжилж байна. Өнөөдөр үдээс өмнө орон нутгийн өмчит Тавантолгой ХК-ийн ерөнхий мэдээлэл, танилцуулгыг хэлэлцэв. Энэ үеэр шинжээчийн дүгнэлтэд тус компанийн ТУЗ-ийн гишүүд 2014-2021 оны хооронд нийт 1.7 тэрбум төгрөгийн урамшуулал авсныг дурдлаа.
Урамшуулал авсан албан тушаалтнууд дунд өнөөгийн УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын нэр дурдав. Тэрбээр 2004-2009 он “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажилласан бөгөөд томилгоот хугацааныхаа сүүлийн жил буюу 2009 онд тус компаниас Ланд-105 маркийн машиныг урамшуулалд авчээ.
Б.Хэрлэн
Уншиж байна |