Банкны салбарынхны хамгийн том шагнал “Banker”-ийг ХААН Банк 9 дэх удаагаа хүртлээ
2023-12-04

Дэлхийн банк санхүүгийн салбарын хөгжлийн түвшин, хандлагыг тодорхойлогч, олон улсад нэр хүндтэй “The Banker” сэтгүүл 2023 оны “Монгол Улсын шилдэг банк”-аар ХААН Банкийг тодруулан өргөмжиллөө. Энэхүү шагналыг ХААН Банк 9 дэх жилдээ хүртэж буй бөгөөд Лондон хотноо өнгөрсөн баасан гарагийн үдэш шагнал гардуулах ёслол болж, ХААН Банкны ТУЗ-ийн дарга Т.Дарьбум, Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа нарт шагналын цомыг гардуулан өгсөн юм.

 

 

Их Британийн Лондон хотод төвтэй, олон улсын бизнес болон эдийн засгийн төрөлжсөн хэвлэл “Financial Times” сонины салбар болох, 100 орчим жилийн түүхтэй“The Banker” сэтгүүл 2000 оноос хойш “Bank of the YearAwards”-ыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн нь дэлхий нийтээр банкны салбарынхны хамгийн том шагнал болж хүлээн зөвшөөрөгдөөд буй билээ. Энэ жилийн хувьд тус шалгаруулалтад дэлхийн 130 орны банкийг шилдгийн шилдгээр зарласан бөгөөд улс бүрийн шилдэг банкуудыг шалгаруулахдаа стратеги зорилт, техник технологийн шинэчлэл болон бүтээгдэхүүн үйлчилгээний сайжруулалт, хэрэглээ гэсэн 3 үндсэн хүчин зүйл дээр тулгуурлан үнэлдэг юм байна.

 

Түүнчлэн энэхүү шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд дэлхийн 80 гаруй банкны гүйцэтгэх болон ерөнхий захирал 300 орчим хүн оролцдог нь ОУВС болон Дэлхийн банкны жил бүрийн форумын дараа орохуйц, дэлхийн санхүүгийн салбарынхны том цугларалт гэдгээрээ онцлог юм.

 

Үүсэн байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй өсөж хөгжиж ирсэн, “Хамтын өсөлт төгөлдөр” уриатай  ХААН Банк нь санхүүгийн хүчирхэг үзүүлэлтээрээ бусдыгаа манлайлж, цахим шилжилтэд түүчээлж, онлайн зээлийн багц, харилцагчдадаа санал болгож буй олон төрлийн ногоон зээл, бүтээгдэхүүн, үйлчилгээний тогтмол сайжруулалт, тогтвортой хөгжлийн бодлогоороо банкны салбарын трэндийг бий болгож буйг үнэлэн энэ жил шилдгийн шилдгээр өргөмжилсөн гэдгийг “The Banker” сэтгүүлийнхэн шагнал гардуулахдаа онцолж байлаа.

 

Олон улсын банк санхүүгийн салбарын хамгийн нэр хүндтэй шагналыг хүртсэн нь ХААН Банкны нийт хамт олон болон бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг нийт харилцагчдын маань хамтын хичээл зүтгэл, харилцан итгэлцлийн үр дүн билээ. Амжилт бүрийг хамтдаа бүтээж ирсэн эрхэм харилцагчид, түншүүд та бүхэндээ баярлалаа.

 

 Хамтын өсөлт төгөлдөр –ХААН Банк

Shuud.mn
Сонин хачин
зочин:
хамгийн дампуу банк хаан шүү,миний дүүгийн данснаас 2 удаа мөнгө авсан эзнийг нь олоогүй
2023-12-04
үүний ард:
Энэ шагналын ард ард түмнийх нь цус, нулимс 2 л байгаа даа. ядаж Дэлгэрсайхан УИХ гишүүн шиг ард түмэндээ м2-г нь 650 000 төгрөгөөр орон сууц барьж өгч, бага орлоготой ард иргэдээ дэмжчихээд шилдэг банк гэж солиормоор юм. Мөнгө хүүлэгчид улс орныг дам\ууруулна уу гэхээс үр дүн нь юу вэ. тэрбумтан гэр бүл нь ард түмнээ багахан орлоготой байлгаж өөрсдийгөө магтуулахаас өөр улс оронд ямар гавьяа байгуулсан билээ. Цаашид улс ч гэсэн хийж бүтээдэгийг дэмжих хэрэгтэй болхоос биш мөнгө хүүлэгдчийг дэмжихээ болимоор юм. тэртээ тэргүй Сангийн яам, Монгол банк 2 хангалттай дэмжиж байгаа төдийгүй авилгалаараа хахсаныг Богд ууланд барьсан тансаг хауснууд гэрчилэх биз. Өмнөх монгол банкны ерөнхийлөгч, түүний 2 хүү баахан хаус барьсан -насаараа төрд ажилчихаад тэрбумтан болсон түүх.
2023-12-04