Орон нутгийн өмчит Тавантолгой ХК-д Д.Бат-Эрдэнэ "хаанчилж" байсныг шинжээчийн дүгнэлт баталлаа
2023-12-04

Нүүрс олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлуудыг хянан шалгах УИХ-ын түр хорооны нотлох баримтыг шинжлэх судлах нээлттэй сонсгол эхэллээ. Сонсголын эхэнд Тавантолгой ХК-ийн нүүрс олборлолт, тээвэрлэлт болон бусад бараа, ажил үйлчилгээний худалдан авалтыг хэлэлцэж байна.  

 

 

Шинжээчийн танилцуулга:

 

Тус компани 2022 оны жилийн эцсийн байдлаар 2.53 сая тонн нүүрс олборлож, аудитлагдаагүй тайлангаар 762.4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, 358.6 тэрбум төгрөгийн олборлолтын зардалтай ажиллаж, 331 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

 

Энэ компани 2014-2022 онд хувьцаа эзэмшигчдэдээ нийт 170.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг шилжүүлжээ.

 

Өмнөговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2009.01.14-ний өдрийн хуралдааны тогтоолоор орон нутгийн өмчийн төлөөлөгчөөр ИТХ-ын төлөөлөгч С.Сугирыг томилсон байна. Гэвч хоёр хоногийн дараа тухайн тогтоолыг хүчингүй болгож, орон нутгийн өмчийн төлөөлөгчөөр тухайн компанийн жижиг хувьцаа эзэмшигч Д.Бат-Эрдэнийг томилсон байна.  Ингээд 2009.01.16-ны өдөр Д.Бат-Эрдэнийг ТУЗ-ийн даргаар сонгосон байна. Түүнийг 2011.12.28-нд өөрийнх нь хүсэлтээр орон нутгийн өмчийн төлөөлөгч болон ТУЗ-ийн даргаас чөлөөлжээ.

 

Жижиг хувьцаа эзэмшигчийг орон нутгийн өмчийн төлөөлөгчөөр томилсон нь хууль зөрчсөн байна.

 

Тус компанийн ТУЗ-ийн дарга болон гүйцэтгэх захирлыг томилох асуудлыг 51 хувийн хувьцаа эзэмшигч болох Өмнөговь аймгийн ИТХ-ын саналаар шийдвэрлэх ёстой. Гэтэл 2009.05.01-ний өдрөөс 49 хувийг эзэмшигч тал шийдвэрлэж ирсэн байна.

 

ТУЗ-ийн даргаар

 

Д.Бат-Эрдэнэ -2009.05.01-2011.12.13 хүртэл

Б.Түвшинбаяр /Д.Бат-Эрдэнийн үеэл/-2012.04.30-2016.11.23

Б.Түвшинбаяр /Д.Бат-Эрдэнийн үеэл/-2021.03.04-2023.03.01

 

Гүйцэтгэх захирлаар

 

Ч.Цэцэг-Өлзий /Д.Бат-Эрдэнийн үеэл/ -2013

Р.Сэддорж/Д.Бат-Эрдэнийн туслах/-2014-2020 ажилласан байна. 

 

Тавантолгой ХК-ийн 51 хувийг Өмнөговь аймгийн ИТХ эзэмшдэг бол УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнийн компани болох Ажнай корпораци 19.78 хувийг эзэмшдэг байна.

 

ТУЗ-ийн гишүүдэд 2014-2021 оны хооронд нийт 1.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байна. Тухайлбал, 2009 онд Д.Бат-Эрдэнэд 51.1 сая төгрөг, Р.Сэддоржид 353.9 сая төгрөг олгожээ.

 

Мөн 2009 онд ТУЗ-ийн дарга Н.Наранбаатар Ланд-105 машин, 2015 онд ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр Lexus-570 машиныг урамшуулалд авчээ.  

 

Шинжээчийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Ганболд:

 

 

Тавантолгой ХК-ийн 51 хувийг Өмнөговь аймгийн ард иргэд эзэмшдэг. Энэ 51 хувийг Өмнөговь аймгийн ИТХ төлөөлөх ёстой. Гэтэл ИТХ-ын тогтоолоор жижиг хувьцаа эзэмшигчийг олонход оруулсан. Тэгээд хоёр хоногийн дараа тухайн хувьцаа эзэмшигчээ 51 хувийн төлөөлдөг хувь нийлүүлэгчдийн хуралд төлөөллөөр томилсон. Л.Батчулуун дарга та энэ шийдвэрийг гаргахдаа юу бодож байв?

 

Үүнээс улбаатайгаар 2009 оноос хойш 14 жил жижиг хувьцаа эзэмшигч нь ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирлын эрхийг авсан байна. Энэ бол Өмнөговь аймгийн ард түмний өмч.

 

 

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга, ТУЗ-ийн дарга асан Л.Батчулуун: ИТХ-ын Тэргүүлэгчид дангаараа шийдвэр гаргадаггүй. Хэн нэгэн субект асуудал оруулж ирдэг. Тухайн цаг үед ИТХ-ын Тэргүүлэгчид өөрсдөө энэ шийдвэрийг гаргаагүй.

 

Тавантолгой ХК-ийн олон жилийн тайлан, санхүүгийн бичиг баримтууд яагаад алга болсон юм бэ?

 

Ерөнхий нягтлан асан Г.Шүрэнцэцэг: Бид 2010 он хүртэлх бүх баримтыг аймгийн Архивын газарт 2011 онд өгсөн.  2011 оноос хойш компанидаа архив үүсгэж, компани дээрээ хадгалдаг болсон. Энд байхгүй баримтууд аймгийн архивт байгаа.

 

ИТХ-ын дарга асан Х.Сугир: 2009.01.14, 16-нд 49 хувийн 20 гаруй хувийг эзэмшдэг Д.Бат-Эрдэнийг ТУЗ-ийн гишүүнээр сонгож, ТУЗ-ийн дарга болгосноос 49 хувийн талд ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал гарсан. 51 хувийн тал бүрэн эрхээ 49 хувьд бүрэн булаалгасан.

 

 

Гүйцэтгэх удирдлага болон ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан хүмүүс хуйвалдаж, Тавантолгой ХК-д орох орлогыг багадаа 16 аргаар бууруулж, хохироож байсныг олон удаа мэдээлсэн. Би хурлын дарга байхдаа энэ хулгайг таслан зогсоож, орон нутагт орох орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байсан.

 

2008.05 дугаар сард Тавантолгой уурхай экспортын үнийг аман дээрээ 25$-аар тогтоосон байдаг. Гэтэл Д.Бат-Эрдэнэ ТУЗ-ийн даргаар 3 жил ажиллахдаа нүүрсний зах зээлийн үнэ өндөр үед ч 25$-ыг нэг ч доллараар нэмэгдүүлээгүй. Түүнийг ТУЗ-ийн дарга байх хугацаанд 14 сая тонн нүүрс экспортод 25$-аар гарсан. Энэ үед багадаа 70$-аар боломж байсан.

 

Экспортод гарсан 14 сая тонн нүүрсний 60 гаруй хувийг Д.Бат-Эрдэнийн байгуулсан Тавантолгой Транс ХХК худалдаж авсан. Тавантолгой Транс ХХК-даа л илүү ашиг олж, орон нутгийн 51 хувийг хаясан. Зөвхөн өөрийнхөө Тавантолгой Транс ХХК-ийн ашгийг нэмэгдүүлэхийн төлөө гурван жил ажилласан нь маш тодорхой.

 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Өмнөговь аймгийн ИТХ-ын асан дарга Л.Батчулуун хэн нэгэн субект санал оруулж ирсэн гэж хэллээ. Тэгвэл хэн гэдэг субект санал оруулсан вэ?

 

Л.Батчулуун: Ямар ч тохиолдолд Засаг дарга, ЗДТГ-аас санал оруулдаг.

 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Тэгэхээр Засаг дарга нь олонх болох 51 хувийн эрхийг нөгөө талд өгсөн байна. Та 51 хувийг төлөөлөх хүнийг санал болгож байсан уу?

 

 

Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа:  Би Өмнөговь аймгийн Засаг даргаар 2008-2016 онд ажилласан. Мөн 2020-2022 онд ИТХ-ын даргаар ажилласан.

 

Би 2008-2009 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн даргаар энэ хүнийг тавих хэрэгтэй гэсэн санал оруулж байснаа санахгүй байна. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид шийдвэр гаргахдаа заавал Засаг даргыг саналыг авдаггүй.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-12-05
Батаа:
Баргар царайтай, сүнсгүй болтолоо хоорондоо хэлхэлдсэн, идэж ууцгаасан гарууд бна да. Хөл толгой нь олдохгүй болжээ эд нар. Аль нь ч Ажнайгийнх, алт нь нутгийн иргэдийн орлого юм бүү мэд.
2023-12-04
Хүрэлсүх:
энэ хэдэн үхдэлүүдээс өөр хүн Монголоос хайгаад олдодгүй юм байхөө
2023-12-04
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-12-04
Тэгээд шоронд нь аваачиж хийгээч бас хөгжлийн банкны хулгайчууд шиг болгох гэж бна уу
2023-12-04
Gahai honshoort nuurschin lalar.
2023-12-04
Зочин:
Эд нар одоо буруугаа хүлээхгүй шүү дээ хууль гэж бгаа бол шууд хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцоод арга хэмжээ аваад явсан дээр шүү дээ юу боллоо гэж наад хэд чинь ярих вэ дээ хурдан шиг тооцоод хууль ингэж үйлчилдэг юм гэдгийг харуулах хэрэгтэй шүү
2023-12-04
Зочин:
Ханаж цаддаггүй хүүрнүүд юм даа. Үхэхдээ юу ч үгүй л буцна даа бүгд. Одоо бүгдийг нь зайлуулж эрүүл сэтгэхүйтэй хүмүүс тавиач
2023-12-04