"Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн үйлчлэх хугацаа 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон.
Гэтэл өнөөдрийг хүртэл Цар тахлын нэр барьсан төсөл хэрэгжсээр орлого зарлага гаргасаар байна. Тодруулбал, Х.Булгантуяа төсвийн захирагчтай Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харъяа Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл өнөөдрийг хүртэл хэрэгжиж багагүй хэмжээний төсөв хөрөнгийг захиран зарцуулж байна. 2023 оны төсвийн жилд буюу энэ оны 10 сарыг хүртэл Азийн хөгжлийн банк болон Төрийн сангаас тус төсөлд зориулан 13 тэрбум 463 сая төгрөг шилжүүлжээ.
Харин энэ хөрөнгийг хэрхэн зарцуулсан талаарх мэдээллийг харахад нэгдүгээр сард 4 хувь хүний данс руу 30 сая төгрөг, МУЗН рүү 251 сая төгрөгийг, хоёрдугаар сард 1.6 тэрбум төгрөгийг, гуравдугаар сард 200 сая төгрөгийг, дөрөвдүгээр сард 100 гаруй сая төгрөгийг, тавдугаар сард хоёр ТЭРБУМ гаруй төгрөгийг, зургаадугаар сард 100 гаруй сая төгрөгийг, долоодугаар сард 700 сая төгрөгийг, есдүгээр сард гурван ТЭРБУМ гаруй төгрөгийг, 70 гаруй сая төгрөгийг, арваннэгдүгээр сард 500 орчим сая төгрөгийг тус тус захиран зарцуулсан байна. Дээрх зарлагын мэдээлэлд дурьдагдсанаар хувийн сар бүр тодорхой нэр бүхий хувь хүмүүсийн данс руу мөнгө шилжүүлжээ.
Ийнхүү дэлхий нийтээрээ цар тахлыг мартаж, төсөл арга хэмжээгээ зогсоосон байхад Монгол Улс маш их хэмжээний буюу 13 тэрбум төгрөгийг захиран зарцуулсан нь анхаарал татаж байна.
П.ГОО
Уншиж байна |