D витамин яс бэхжүүлэхэд төдийлөн нөлөөлдөггүй, энэ амин дэмийн дутагдалтай хүүхдүүд D витаминыг хэрэглэснээр яс хугарах эрсдэлээс сэргийлдэггүй болохыг Монгол, Америкийн эрдэмтдийн хамтарсан баг тогтоожээ. Тэдний судалгааны үр дүнг Lancet Diabetes & Endocrinology сэтгүүл нийтэлсэн байна.
Дэлхий даяар, хүүхдийн 1/3 нь 18 хүртэлх насандаа дор хаяж нэг удаа ясаа хугалж, улмаар хөгжлийн бэрхшээлтэй болох эсвэл амьдралын чанар муудах нөхцөлтэй тулгардаг аж. Харин D витаминыг хэрэглэснээр хүүхдүүдийн яс хугарахаас сэргийлэх боломжтой гэсэн таамаглал гарч байсан ч эмнэлзүйн туршилт өмнө нь хийгдээгүй байжээ.
Харвардын эрдэмтэд D витамины дутагдал ихтэй Монголын хүүхдүүдийн мэдээллийг судалсан байна. Гурван жилийн туршид 6-13 насны 9 000 000 сурагч өдөр бүр D витамин болон плацебо хэрэглэж байжээ.
Судалгаанд оролцсон монгол хүүхдүүдийн 95,5 хувь нь туршилт эхлэхээс өмнө D витамины дутагдалтай байсан аж. Ингээд хүүхдүүдэд өдөр бүр D витамин уулгаснаар энэ витамины дутагдлыг нөхөж, хэвийн хэмжээнд оруулах төлөвлөгөөтэй байсан гэнэ.
Монголын хүүхдүүд дээр хийсэн судалгааны явцад судалгаанд оролцсон 1438 хүүхдийг шинжилгээнд хамруулахад D витамин яс гэмтэх эрсдэл эсвэл яс бэхжихэд ямар ч нөлөө үзүүлээгүй нь тогтоогдсон байна.
Эрдэмтдийн онцолсноор, плацебо буюу хуурамч эмийг рахиттай хүүхдүүдэд өгөөгүй, тиймээс судалгаанд ясны бүтэц нь өөрчлөгдөөгүй, D витамины түвшин багатай хүүхдүүдийг л хамруулжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |